solongonews
Бээжин хотын PM2.5-ын хэмжээ буурчээ
2017-10-30 22:52
Бээжин хотын байгаль орчныг хамгаалах газраас 10 дугаар сарын 29-ний өдөр эхний гурван улирлын Бээжин хотын агаарын чанарыг нийтэлсэн байна.

Есдүгээр сард Бээжин хотын агаар дахь нарийн тоосонцор PM2.5-ын сарын хуримтлагдсан дундаж агууламж куб метр бүрд 58 микрограмм болно. Эхний гурван улиралд Бээжин хотын PM2.5-ын сарын хуримтлагдсан дундаж агууламж куб метрт 60 микрограммт хүрч, мөн үеэс 3,2 хувиар буурсан ба 2013 оны мөн үеэс 34,8 хувиар буурчээ.

Бээжин хотын байгаль орчныг хамгаалах газраас танилцуулснаар, энэ жилийн 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл Бээжин хот нь ойролцоох бүс нуагтай хамт ялгаруулалтын арга хэмжээний дагуу хүрээлэн буй орчныг сайжруулж, Бээжин хотын PM2.5-ын сарын хуримтлагдсан дундаж агууламж хагас жилийн түүхэн адил хугацаанаас хамгийн бага хэмжээнд хүрсэн байна. 9 дүгээр сарын эцэс хүртэл PM2.5-ын сарын хуримтлагдсан дундаж агууламж куб метр бүрд 60 микрограмм болно. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл