solongonews
Ши Жиньпин семинарт баярын цахилгаан илгээв
2018-11-04 19:44
Ши Жиньпин семинарт баярын цахилгаан илгээв.

Бээжин хотноо олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын "Бүс ба зам” холбоо байгуулах хурал, шинжлэх ухаан, инновацийн олон улсын "Бүс ба зам" II семинар 11-р сарын 04-нд болж, тус семинарт зориулж Хятадын улсын дарга Ши Жиньпин баярын цахилгаан илгээжээ.
Ши Жиньпин: "Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг олон улсын хамтын нийгэмлэг өргөн хүрээнд хүлээн зөвшөөрч байна. Холбогдох   орнуудтай шинжлэх ухаан, техник технологийн салбарт хамтран ажиллах нь "Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах чухал агуулга, иргэдийн   амьжиргааг сайжруулах, хөгжлийг дэмжих, хамтын сорилтыг даван туулах зэрэг талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна гэжээ. Тэрээр: Талууд шинжлэх ухааны салбарт мөр зэрэгцэн урагшилж, хамтдаа хүчин зүтгэж, олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын "Бүс ба зам” холбооны индрийг ашиглан, шинжлэх ухаан, инновацийн шинэ бодлого, хөгжлийн стратегийг холбож, шинжлэх ухааны томоохон хамтын ажиллагаа өрнүүлэн, шинийг санаачлагч боловсон хүчин бэлдэж, шинжлэх ухааны инновацийн хүчин чадлыг дээшлүүлэн, иргэд хоорондын харилцаа, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжиж, ногоон зам, инновацийн замаар замнаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад чухал хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл