solongonews
Лю Хэ АНУ-ын Сангийн сайд Йеллентэй яриа хэлэлцээ хийв
2023-01-19 10:56
Лю Хэ АНУ-ын Сангийн сайд Йеллентэй яриа хэлэлцээ хийв.

Хятадын Төрийн зөвлөлийн дэд дарга, Хятад,АНУ-ын эдийн засгийн бүх талыг хамарсан яриа хэлэлцээний Хятадын талын удирдагч Лю Хэ, АНУ-ын Сангийн сайд Жанет Ельлен нар 01-р сарын 18-ны өглөө Швейцарын Цюрих хотод уулзалт хийв. Хоёр тал Балигийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлэхэд анхаарч,дэлхийн болон хоёр орны макро эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал, дэлхий нийтийн нийтлэг сорилт бэрхшээлүүдэд хариу арга хэмжээ авах талаар санал бодлоо солилцсон байна.

Дэлхийн эдийн засгийн сэргэлт чухал мөчид байгаа үед хоёр тал макро бодлогын харилцаа, зохицуулалтыг бэхжүүлж, эдийн засаг, санхүүгийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа шийдвэрлэх болно. Энэ нь Хятад, АНУ болон бүх дэлхийд ашиг тусаа өгөх болно. Хоёр тал макро эдийн засаг, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцжээ. Хоёр тал тогтвортой санхүүгийн хамтын ажиллагааны ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааг хоёр тал болон НҮБ, G20, APEC зэрэг олон талт хүрээнд бэхжүүлэхээр тохиролцлоо. Хоёр тал хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнуудын ногоон, нүүрстөрөгч багатай хөгжил, эдийн засгийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн дэмжих талаар хэлэлцэв. Хятадын тал АНУ-ын Хятад руу чиглэсэн эдийн засаг, худалдаа, технологийн бодлогод санаа зовниж буйгаа илэрхийлж, эдгээр бодлогын үр нөлөөг хоёр тал чухалчилна гэдэгт найдаж байна гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл