solongonews
Хөдөөгийн аялал жуулчлал шинэ гараагаа эхэллээ
2021-03-18 10:53
Хөдөөгийн аялал жуулчлал шинэ гараагаа эхэллээ.

Хөдөө орон нутгийг сэргээх үндэсний товчоо 02-р сарын 25-нд албан ёсны жагсаалт гаргасан нь үзэсгэлэнт тосгон байгуулах шинэ аялал эхэлж, хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ боломж авчирлаа. 2021 оны “Төвийн нэгдүгээр албан бичиг”-т чөлөөт цагийн хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн аялал жуулчлалын нэрийн маршрутыг хөгжүүлэх санаачилга гаргав. Хөдөө орон нутгийн аялал жуулчлал нь 2021 онд Хятадын аялал жуулчлалын салбарын хамгийн чухал түлхүүр үг юм. Энэ нь хөдөө орон нутгийг сэргээхэд чухал нээлт болж уул, ус, аж үйлдвэртэй болсноор улам олон газруудад дагаж мөрддөг хөдөөгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт болох юм.

Хөдөөгийн өвөрмөц онцлогтой байлгах нь

Сүүлийн жилүүдэд Хятадын хөдөө орон нутгийн аялал жуулчлал хурдтай хөгжиж байна. Мэдээллийн дагуу 2019 онд улсын хэмжээнд үйл ажиллагааны орлого нь 850 тэрбум юанийн 300 мянга гаруй амралт, зугаалгын аж ахуй болон бусад төрлийн хөдөө аж ахуйн нэгжүүд бий болно. Өнгөрсөн онд хөдөө орон нутгийн чөлөөт цагаа өнгөрөөх аялал жуулчлал 11 сая ажлын байрыг татан төвлөрүүлж, 8 сая гаруй тариалан эрхэлдэг өрх ашиг хүртлээ. Сар шинийн баярын үеэр хөдөө орон нутгаар аялах нь Хятад хүмүүсийн хувьд маш чухал.

Хөдөөгийн өвөрмөц онцлогийг хадгалах нь хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх олон цэгүүдийн анхаарлын төвд орж ирсэн. Энэ бол хөдөө орон нутгийн аялал жуулчлалын гол өрсөлдөх чадвар юм. Дараагийн шатанд хөдөө орон нутгийн сэргэлтийг хэрхэн сайн дэмжих, хөдөөгийн аялал жуулчлал нь хөдөөгийн өвөрмөц онцлогтой байхаас гадна мэргэшүүлэх, чанаржуулах замаар хөгжих ёстой. Хөдөө Аж Ахуйн Яам энэ жил хөдөө орон нутгийн чөлөөт цагаа өнгөрөөх аялал жуулчлалын салбарыг оновчтой болгож, хөдөөгийн аж үйлдвэрийг хөгжүүлэх үндэсний төлөвлөгөөний  (2020-2025 оны) шаардлагын дагуу чанартай олон төсөл бий болгоно гэж мэдэгдсэн. Хөдөө Аж Ахуйн Яамны Хөдөө аж ахуйн хөгжлийн газрын дарга Жөү Ежөн:

- Үндэсний “Нэг тосгон, нэг бүтээгдэхүүн” жагсаалтын 400 тосгоныг шинээр тодорхойлж, нэг тосгон нь хэд хэдэн тосгоныг дайчлан, олон тосгон хоорондоо уялдаа холбоотой хөгжлийн хэв маягийг бүрдүүлэх; БНХАУ-ын хөдөөгийн онцлог шинж чанартай бүтээгдэхүүн ба чадварлаг гар урчуудын үндэсний каталогийг гаргаж, хөдөөгийн онцлог шинж чанартай хэсэг бүтээгдэхүүн, орон нутгийн гар урлалын авьяас чадварыг танилцуулж, хөдөөгийн өвөрмөц онцлог шинж чанар бүхий үйлдвэрлэлийн салбарыг бий болгоно гэж танилцууллаа.

Тосгон мөн үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай байна

аад оноос эхлэн Жэжян мужид хөдөө орон нутгийн аялал жуулчлал цэцэглэн хөгжиж эхэлсэн. 30 гаруй жилийн хөгжлийн дараа Жэжян мужийн олон газар хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “дэвшилтэт” замаар аажмаар эхэлжээ.

Жэжян мужийн Ханжөү хотын Линь-Ань дүүрэг газрын байрлалаас эх газрын хишиг соёлын өвөрмөц байдлыг бий болгож, түүний хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд давуу талтай.

2017 онд Линь-Ань дүүрэг улс орны тосгоны үзэсгэлэнт газруудын үйл ажиллагааны загварыг анх санаачилж, зах зээлд чиглэсэн үйл ажиллагааны багийг нэвтрүүлэн бүх тосгонд системчилсэн, олон талт үйл ажиллагаа явуулсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ үйл ажиллагааны загвар илүү боловсронгуй болжээ. Линь-Ань дүүргийн Соёлын аялал жуулчлалын товчооны дарга Чэнь Вэйхун, хөдөө орон нутгийн үйл ажиллагаа нь тосгоны дотоод хүчийг идэвхжүүлж, хөдөө тосгоныг сэргээх үр дүнтэй арга зам болохыг онцлов. Хөдөөгийн үйл ажиллагаа нь Линь-Ань дүүргийн алтан нэрийн хуудас болж, Жэжян мужийн дотоод, гадаадын олон газарт суралцах үлгэр жишээ болсон байна.

Чэнь Вэйхун:

- 2021 онд Линь-Ань дүүрэг тосгоны үзэсгэлэнт газруудын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн сурталчлах цуврал шинэ арга хэмжээнүүдийг эхлүүлнэ. Үүнд “Сайхан симбиоз” /Хятадын анхны тосгоны үзэсгэлэнт брэнд бий. /брэнд, хөдөө орон нутгийн үйл ажиллагааны загварыг сайжруулах гэх зэрэг/.

“Сайхан симбиоз” нь Линь-Ань дүүргийн хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн брэнд юм. Брэндийг бүтээх явцад Линь-Ань дүүрэг зах зээлийн чиг баримжаатай байгууллагуудыг үндсэн нэгж болгон авахыг ямагт шаардаж ирсэн. Засгийн газрын байгууллагууд тэдэнтэй сайн хамтран ажиллах механизмыг бүрдүүлсэн юм.

2020 онд Линь-Ань дүүргийн Соёл, аялал жуулчлалын товчооны удирдлага дор Линь-Ань Тосгоны үзэсгэлэнт газрын сурталчилгаа, маркетингийн төв байгуулагдав. Тосгоны байгалийн үзэсгэлэнт газар үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд тус бүр 50 мянган юанийн хөрөнгө оруулалт хийж, дүүргийн Соёл, аялал жуулчлалын товчоо 300 мянган юанийн хөрөнгө оруулалт хийж байгуулсан байна. Тус байгууллага 2020 оны 10-р сард “Линь-Ань дүүргийн өнгөт хөдөөгийн наадам” зэрэг олон нийтийн ажлуудыг амжилттай төлөвлөж зохион байгуулсан нь орон нутгийн хөдөөгийн аялал жуулчлалын нөлөөг улам өргөжүүлэв.

Бизнес эрхлэхээр хөдөө орон нутаг руу явах нь

Фэн Ши /хүний нэр/ Шанхай хотод хоёр жил ажиллаад төрөлх нутаг Ан Хүй мужийн Жю Хуашаньд /үзэсгэлэнт газрын нэр/ буцахаар шийджээ. Эхлээс эцэг эхдээ фермийн байшинг арчлахад нь тусалж, орон нутгийнхаа байдалтай аажмаар танилцаж, Фэн Ши энд хөдөөгийн аялал жуулчлал маш их ирээдүйтэй гэдгийг олж харж, фермийн байшинг сайжруулж болохыг эцэг эхдээ ойлгуулав. Үүнд интернэтээр дамжуулан аялал жуулчлалын захиалгат үйлчилгээг хөгжүүлэхээр болсон байна.

Фэн Ши:

- Чөлөөт цаг, амралт нь Жю Хуашань үзэсгэлэнт газарт жуулчдын гол зорилго болж, тэдэнд хувийн тохирсон аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлнэ гэж би найдаж байна. Үүний зэрэгцээ Фэн Ши орон нутгийн хэд хэдэн залуучуудтай нэгэн зэрэг аялж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж интернэтээр дамжуулан орон нутгийн хөдөө аж ахуйн тусгай бүтээгдэхүүн борлуулав. Энэ жилийн сар шинийн баярын үеэр тэд анх удаа шууд нэвтрүүлэг хийж, сар шинийн баярын өдрийн Жю Хуашаний дүр зургийг цахим хэрэглэгчдэд харуулав. Фин Ши:

-  Хэдийгээр манай шууд нэвтрүүлгийг хэдхэн зуун хүн үзсэн боловч бид эхний алхмаа хийлээ гэж хэлсэн юм.

Чэн Вэйхун:

- Чухам хөдөөгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн хэтийн төлөвтэй тул Фэн Ши нарын хүмүүс хөдөө орон нутагт бизнес эрхлэх замыг сонгосоор байна. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг сүүлийн гурван жилийн хугацаанд Линь-Ань дүүрэг тодорхой тооны үйл ажиллагааны авьяаслаг мэргэжилтэнг цуглуулж, шинэ санаа, хөгжлийн шинэ арга барил авчирсан нь дараагийн алхамд Линь-Ань хөдөө тосгоны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд асар их баялаг болсон юм.

Хөдөө орон нутагт бизнес эрхлэх, ажил олохоор явах хүмүүс олширсоор байгаа нь хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг тасралтгүй хөгжүүлэх эерэг үр дүн юм. Ирээдүйд илүү өндөр түвшний, мэргэжлийн соёлын аялал жуулчлалын авьяас чадвартай хүмүүсийг хөдөө орон нутагт хэрхэн татах вэ гэдэг нь хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг “дэвшилтэт” хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай хэсэг болно. БХАТИХ-ын төлөөлөгч, Гуандун мужийн Аялал жуулчлалыг холдинг групп ХХК-ний дарга Хуан Шихуа хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх авьяаслаг баг бэлтгэх зорилгоор хөдөө орон нутгийг сэргээх академи байгуулах санал дэвшүүлэв.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл