solongonews
Хятадын цэвэр эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 100 тэрбум юанийг давжээ
2024-05-27 11:50
Хятадын цэвэр эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт 100 тэрбум юанийг давжээ

 

2024 он гарснаас хойш Хятад улсын цахилгаан эрчим хүчний компаниуд ногоон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа түргэтгэж, эхний улиралд цэвэр эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт 100 тэрбум юанийг давжээ.

Саяхан Хятадын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорац 80 гаруй сая киловатт суурилагдсан хүчин чадалтай 200 гаруй эрчим хүчний төслийг нэгэн зэрэг эхлүүлсэн бол үүний 90 гаруй хувийг цэвэр эрчим хүчний төслүүд эзэлжээ. Түүнчлэн Хятадын нүүрсний групп нь 20 сая киловаттын эрчим хүчний ногоон өөрчлөлтийн төлөвлөгөөг эхлүүлээд байна.

Энэ оны эхний улиралд Хятад улсын одоогоор яг бүтээн байгуулж буй цэвэр эрчим хүчний төслийн хүчин чадал 512.05 сая киловатт болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.97%-р нэмэгдсэн бол цэвэр эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт 117.3 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 6.64 хувиар нэмэгджээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл