Баруун Үзэмчин хошуунд Мөнгөн өвлийн наадам боллоо
2017-01-07 21:06
Шилийнгол аймгийн баруун Үзэмчин хошуунд Мөнгөн өвлийн наадам болов.

ӨМӨЗО–ны XIV удаагийн Мөнгөн өвлийн наадам буюу VII удаагийн Монгол үндэстний өвлийн улирлын хувцас загварын урлагийн наадмын нээлтийн ёслол энэ сарын 7–ны өдөр ӨМӨЗО–ны Шилийнгол аймгийн баруун Үзэмчин хошуунд утга төгөлдөр болж өндөрлөлөө.

Наадамд Монгол үндэстний өвлийн улирлын хувцас загварын шалгаруулалт, Цасанд тэших олон улсын уралдаан, Адуун соёлын наадам, Монгол бөхийн олон улсын тэмцээн болон сур харваа, цаст газрын хөл бөмбөг, тэмээн соёлын наадам зэрэг нийт арав гаруй төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах болно.













Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх
