
“Дуучин” нэвтрүүлэг
“Дуучин” нэвтрүүлэг нь 2013 онд анхны дугаараа “Би Дуучин /I AM A SINGER/” нэрээр эхлүүлж байсан бол энэ онд 6 дахь удаагаа “Дуучин /SINGER/” нэртэйгээр үргэлжлүүлж байгаа юм. Энэ удаад Английн алдарт дуучин Jessie J, Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэр нар оролцсоноор тэмцээний нэр хүндийг өсгөсөн байна.

“Би Дуучин /I AM A SINGER/”
Нэвтрүүлэг нь 2018 оны 01-р сарын 12-ны өдөр Хунань телевизийн сувгаар тэмцээний анхны нугалааг нэвтрүүлсэн бол 2018 оны 02-р сарын 23-ны өдөр нэвтрүүлсэн 7 дахь дугаараар Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэр “Диваажин” дуугаараа оролцож, дэлхийн олон улсад шуугиан тарьсан билээ. Тус дугаарыг нэвтрүүлсний дараа Youtube, Хятадын Youku зэрэг сайтаар Тэнгэрийн дууг сонссоны дараа хүмүүсийн гайхсан, биширсэн, итгэж ядсан байдлыг харуулсан янз бүрийн бичлэг явж, монгол дуу, монгол урлагийг дахин нэг удаа дэлхийн анхаарлын төвд хүргэсэн билээ. Хятадын алдарт дуучин Ли Жянь блогдоо “Тэнгэрийн дууг сонслоо. Би өөрөө ийм агуу мэргэжлийн салбарт ажилладаг юм байна гэдгээ ухаарлаа” гэж бичсэн байна.

Jessie J Тэнгэрийн дууг сонсоод


Тэнгэрийн дууг сонсоод

Хятадын алдарт дуучин Ли Жяний блог
Ийнхүү нэвтрүүлэг нь 04-р сарын 06-ны өдөр болтол 12 удаагийн тэмцээн зохион байгуулж, Хятадын дотоод гадаадад алдартай 7 дуучин шигшээ тэмцээнд үлдлээ. 04-р сарын 13-ны өдөр Хунань сувгаар тэмцээний эцсийн шалгаруулалтыг газар дээрээс нь шууд дамжуулан нэвтрүүлэх бөгөөд алдар 7 дуучин маань “Хаан дуучин” байрны төлөө өрсөлдөх аж. Тухайлбал:
Хятадын дуучин Ван Фэн:

1971 оны 06-р сарын 29-ний өдөр Хятадын Бээжин хотод төржээ. БНХАУ-ын Төвийн Дуу Урлагийн Их Сургуулийг төгсгөсөн, алдарт уран бүтээлч, рок дуучин.
Jessie J:

1988 оны 03-р сарын 27-ны өдөр Английн Лондон хотноо төрсөн. Алдарт уран бүтээлч, поп дуучин.
Тэнгэр:

1960 оны 01-р сард Өвөр Монголын Ордос хотын Отог хошуунд төрсөн. БНХАУ-ын Төрийн тэргүүн зэрэглэлийн жүжигчин, алдарт уран бүтээлч, дуучин.
Жан Шаохань:

1982 оны 01-р сарын 19-ний өдөр Хятадын Тайвань мужид төржээ. Хятадын алдарт дуучин, жүжигчин.
Хүө Зүнь:

1990 оны 09-р сарын 18-ны өдөр Хятадын Шанхай хотод төрсөн.
Хуа Чэньюй:

1990 оны 02-р сарын 07-ны өдөр Хятадын Хубэй мужид төржээ. 2013 онд Хятадын “Super Boy” тэмцээнд тэргүүлэн, урлагийн гараагаа эхлүүлсэн байна.
Ли Чуань:

1969 оны 10-р сарын 12-ны өдөр Хятадын Шанхай хотод төрсөн. Уран бүтээлч, дуучин.
