solongonews
Хоёр чуулганы тухай
2016-01-22 20:31
Хоёр чуулганы тухай мэдээллийг та бүхэндээ хүргэе.

Хоёр чуулганыг жилд нэг удаа хийдэг. Өнгөрсөн жил төр засаг юу хийв? Санхүү юунд хөрөнгө их зарцуулав? Энэ жил ямар хууль, журам шинээр гарах вэ? гэх мэт иргэдийн анхаарал тавьдаг энэ төрлийн асуудлууд жил бүрийн хоёр чуулганаар хариултаа авдаг.

Тэгвэл хоёр чуулган чухам яаж хуралддаг вэ? Гишүүд, төлөөлөгчид засгийн газрын ажлын тайланг хэрхэн сонсож, хянадаг вэ?

Хоёр чуулганы тухай мэдээллийг та бүхэндээ хүргэе.

Хоёр чуулганаар юу хуралддаг вэ?

Ажлын тайланг хянах:

Энэ жил 13 дугаар 5 жилийн төлөвлөгөөний эхний жил тул хоёр чуулганаар хянах агуулга ихтэй. Өнгөрсөн жилүүдийн адил хэдэн их ажлын тайланг хянахаас гадна 13 дугаар 5 жилийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөл, орон нутгийн хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлтийн шийдвэрийн төсөл зэргийг хянах болно.

Хоёр хорооны ажлын тайлан:

Энэ нь Өөртөө Засах Орны Ардын Дээд Шүүх болон Өөртөө Засах Орны Ардын Дээд Прокурорын тэргүүнүүдийн ажлын тайланг хэлж байгаа юм.

Хоёр хорооны ажлын хувьд иргэдийн хамгийн анхаарал тавьдаг зүйл бол шударга ёс, авилгатай тэмцэх зэрэг юм. Энэ онд хоёр хороо нь ямар тайлан өгдөг бол? Анхаарлаа хандуулаарай.

Төсвийн хяналт:

Засгийн газар юунд хөрөнгө үрэв? Зөв зүйлд үрсэн үү? Их үрсэн үү эсвэл дутуу үрсэн үү? Энэ бол гишүүд, төлөөлөгчдийн заавал хянах үүрэг болно.

Шагнал сайшаал:

Жил бүрийн хоёр чуулганаар өмнөх жилийн шилдэг саналыг шагнадаг. Шагнал хүртсэн санал нь Өөртөө Засах Орны эдийн засаг, нийгмийн хөгжил болон иргэдийн амьдрал зэрэг чухал их асуудлын эргэн тойрон, Өөртөө Засах Орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан байдаг.

Багийн бага хурал:

Чуулганд хамтдаа оролцохоос гадна багийн бага хурал нь гишүүд, төлөөлөгчдийн санал бодлоо илтгэх бас нэгэн чухал талбар юм. Ажлын бүх тайланг гишүүд, төлөөлөгчид энд ярилцаж, судалж, хянадаг байна.

Хоёр чуулганыг яаж хуралдуулдаг вэ?

Багийн бага хурлаар 20-иод гишүүд, төлөөлөгчид дугуй ширээний хурал хийж, микрофон “булаацалдан” санал бодлоо хэлдэг.

Хоёр чуулганы хурлын хэлбэр маш олон: Бүгд хурал, тэргүүнүүдийн хурал, тусгай сэдвийн хурал... зэрэг. Үүнд, багийн бага хурлаар гол болгодог.

Засгийн газрын ажлын тайлан, хоёр хорооны ажлын тайлан, санхүүгийн төсөв, боловсон хүчний сонгууль зэрэг хөтөлбөрийг цөм багийн бага хурлаар санал өгч, хэлэлцэж, эцэстээ саналаа нэгтгэж, дээшээ тайлагнадаг. Эдгээр санал нь төрийн бодлого, хууль журамд орж, бидний амьдралд нөлөөлөх боломжтой байдаг.

Зохиогч: Ань Хуа-И
Найруулагч: Урьхан
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл