solongonews
Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзав
2021-03-23 10:02
Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзав.

Гуравдугаар сарын 22-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Гуаньши мужийн Гүйлинь хотод ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзсан байна. Талууд эхлээд олон улсын болон бүс нутгийн нийтлэг асуудлаар стратегийн харилцаа холбооны тухай ярилцаж, гүнзгий ойлголцолд хүрсэн байна.

Хоёр тал АНУ-тай харилцах харилцааныхаа өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл хийлээ. Хоёр гадаад хэргийн сайд: - АНУ сүүлийн жилүүдэд дэлхийн энх тайван, хөгжилд учруулсан хохирлын талаар тунгаан бодож, нэг талын дээрэлхэх үзлээ зогсоон, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоож, "жижиг тойрог" татахаа зогсоох ёстой гэж олон улсын хамтын нийгэмлэг үзэж байна. Бүх улс орон "НҮБ-ын Дүрэм" зорилго, зарчмуудыг дагаж мөрдөн, жинхэнэ олон талт үзлийг баримталж, олон улсын харилцааг ардчилах үүрэг дэмжин, нийгмийн тогтолцоо, хөгжлийн замнал өөр өөр орнуудын энх тайвнаар зэрэгцэн орших, хамтын хөгжлийг хүлээн зөвшөөрөн ахиулах ёстой гэв.

Ираны цөмийн асуудлаар хоёр тал АНУ нь Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн тохиролцоонд аль болох богино хугацаанд нөхцөлгүйгээр буцахын зэрэгцээ Ираны эсрэг нэг талт хориг арга хэмжээг цуцалж, үүний зэрэгцээ энэ гэрээг Иран дахин бүрэн хэрэгжүүлэхийг дэмжин, Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн тохиролцоо нь цөмийн тархалтаас урьдчилан сэргийлэхэд зохих үүрэг гүйцэтгэсээр байх болно гэж найдаж байна гэв. Мөн хоёр тал бүс нутгийн улс орнуудын аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх талаар шинэ зөвшилцөлд хүрэхийн тулд бүс нутгийн аюулгүй байдлын яриа хэлэлцээний платформ байгуулахыг санал болгов.

Афганистаны асуудлаар хоёр тал Москвагийн үйл явцыг багтаасан олон улсын төрөл бүрийн хүчин чармайлт хүндэтгэн үзэж, Афганистантай холбоотой бүх яриа хэлэлцээний механизмууд харилцан нөхөж, харилцан уялдаатай болж, "Афганистаны ард түмэн бүхнийг эзэмшин, Афганистаны ард түмэн удирдах" зарчмыг бүрэн илрүүлэн, боломжийг ашиглаж, энх тайван, эвлэрэл, сэргээн босголтын үйл явцыг хурдасгана болно гэлээ.

Мьянмарын асуудлаар хоёр тал өнөөгийн нөхцөл байдалд санаа болж байгаагаа илэрхийлэн, Мьянмар дахь нам эвслүүдийг одоогийн хямралыг үндсэн хууль, эрх зүйн хүрээнд улс төрийн аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, дахин давтагдах цуст мөргөлдөөнөөс зайлсхийн, гаднын хүчин боломжийг ашиглахаас урьдчилан сэргийлж, Мьянмар дахь ардчилсан өөрчлөлтийн үйл явцыг үргэлжлүүлэн ахиулах хэрэгтэй гэжээ.

Мөн талууд НҮБ-ын шинэчлэл, цаг уурын өөрчлөлт, Ази, Номхон далайн байдал, Сири, Судан зэрэг олон асуудлаар байр сууриа зөвшилцсөн. 23-ны өдөр хоёр тал хоёр улсын харилцаа, олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдлын талаар үргэлжлүүлэн яриа хэлцэл хийх болно.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл