solongonews
Хятад, Монголын соёл урлагийнхны уулзалт ярилцлага болов
2018-11-19 18:01
Хятад, Монголын соёл урлагийнхны уулзалт ярилцлага Хөххотноо болов.

Хятад, Монголын соёл урлагийнхны уулзалт ярилцлага 11-р сарын 19-ний үдээс өмнө Хөххотноо боллоо.

Хурлаар  хоёр талын уран бүтээлчид Хятад, Монголын соёл урлагийн гялалзсан амжилтыг хамтдаа эргэн дурсаж, хоёр улсын утга зохиол урлагийн хөгжлийн өнөөгийн байдлын тухай гүнзгий ярилцаж, үзэл бодлоо солилцсон байна. Мөн жил бүр харилцан зохиолч уран бүтээлчдийн төлөөлөгчдийн баг томилж нөхөрсөг айлчлал хийх, зохих тоо хэмжээний шилдэг урлагийн бүтээлийг харилцан орчуулан хэвлэхийг дэмжих, хоёр тал залуу уран бүтээлчдийн хоорондын харилцааг дэмжих талд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.

МУАХ-ны ерөнхийлөгч, МУГЖ Б.Тунгалаг: - Хятад улс бол өв зузаан соёлтой том улс гүрэн юм. 20-р зууны 50-иад оноос эхлэн Хятад, Монгол хоёр улсын соёлын солилцоо эхэлж, өдрөөс өдөр нягтарч, 2009 оноос Хятад, Монгол хоёр улсын соёлын долоо хоногийн үйл ажиллагаа зохион байгуулж, хоёр орны ард түмэн соёлын ойлголцлоо илүү гүнзгийрүүлсэн гэв.  

ӨМӨЗО-ы Утга урлагийн холбооны байнгын тэргүүлэгч Жан Юй: - Өвөр Монголын уран бүтээлчид Монгол Улсын уран бүтээлчид нягт харилцаа, хамтын ажиллагаатай явсаар ирсэн. Хоёр тал олон удаа харилцан баг томилон аялан суралцаж, туршлага солилцсон түүхтэй юм. Энэ удаагийн уулзалт ярилцлагаар хоёр тал байнгын хамтын ажиллагааны замыг нээж, монгол үндэстний орон нутгийн зан заншлыг харуулсан, Хятад, Монгол хоёр орны гоо сайхныг илрүүлсэн шилдэг урлагийн бүтээл зохиож, соёл урлагийн хөгжлийг ахиулахыг хүсэж байна гэсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл