solongonews
Хятад оюутан загварын шоу тэмцээнд түрүүлэв
2018-06-03 20:49
Хятад оюутан загварын шоу тэмцээнд түрүүлэв

Польшийн Кельцегийн олон улсын залуучуудын  загварын ХХ шоу тэмцээн 06-р сарын 02-нд өндөрлөлөө. Тус тэмцээнд Бээжингийн Хувцас дизайны дээд  сургуулийн оюутан Чэнь Жиний бүтээл "арга, билэг" загвар тэргүүн байр эзэлсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн тэмцээнд 100  гаруй дизайнер оролцож, тэднээс шалгарсан 20 өрсөлдөгч шигшээ тэмцээнд оролцсоны  хоёр нь Бээжингийн Хувцас дизайны дээд сургуулийн оюутан байлаа. Чэнь Жиний "арга, билэг" бүтээл тэргүүн шагнал хүртэж, Польшийн дизайнер Крупа, Ладд нар  хоёр, гуравдугаар байрт шалгарчээ. 


Бээжингийн  Хувцас дизайны дээд сургуулийн дэд захирал Ляо Чин: Загварын шоу тэмцээн бол оюутнуудын бүтээлээ үзүүлж, солилцоо хийх индэр, олон улсын нэр хүндтэй урлагийн сургуулиудтай хамтран ажиллах боломж юм гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл