solongonews
Сансрын нисгэгчдийн бие сайн байна
2023-10-31 16:24
Сансрын нисгэгчдийн бие сайн байна

Бээжингийн цагаар өнөөдөр буюу 10-р 31-ны өглөөний 9 цаг 10 минутад “Шэньжөү 16” сансрын хөлгийн нисгэгч Жин Хайпэн, Жү Янжү, Гүй Хайчао нар сансрын бүхээгнээсээ эрүүл саруул эсэн мэнд гарч ирлээ.

Сансрын нисгэгч Жин Хайпэний хувьд дөрөв дэх удаагаа сансарт ниссэн туршлагатай. Тэрээр тойрог замд нийтдээ 200 гаруй хоног үүрэг гүйцэтгэсэн, сансарт хамгийн олон гарсан Хятадын сансрын нисгэгч юм. Мөн Хятадын нислэгийн анхны инженерээр Жү Янжү, ерөнхийлсөн туршилт судалгааны мэргэжилтэн Гүй Хайчао нар анхны нислэгээ амжилттай хийжээ. Тэд адил үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэснээр сансрын орон зайд дараагийн удаад өргөн цар хүрээтэй шинжлэх ухааны туршилт хийх суурийг тавьсан байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл