solongonews
Эрээн боомт энэ онд анхны Хүнань- Европ хүрэх галт тэргийг нэвтрүүлэв
2016-10-16 21:31
Эрээн боомт энэ онд анхны Чан Шиа- Гамбург хүрэх Хятад- европын галт тэргийг 2016 оны 10- р сарын 5-нд нэвтрүүлээд байна.

        Энэхүү галт тэрэг нь 47 чингэлэгтэй ба ачааны нийт хүнд нь 371.74 тонн, бараа бүтээгдэхүүний нийт үнэ нь 1549.4 мянган ам.доллар. Голдуу модон тоглоом, дулаан хувцас зэргийг тээвэрлэнэ. Тус галт тэрэг нь Чан Шиагаас гараад Эрээн боомтоор хил гарч, Монгол Улс, ОХУ, Польш улсаар өнгөрөн,  Германы Гамбургт хүрэх юм. Аялалын нийт урт нь 11305 км,  есөн хоногийн турш  аялах төлөвлөгөөтэй.
         Галт тэрэгний бүрдүүлэлтийг амжилттай хангахын тулд Эрээн гаалийнх "Тусгай хүн, тусгай лавлах цонх, түргэн хяналт"-ын дагуу үр ашигтай үйлчилгээ үзүүлж байна. Үүний зэрэгцээ яаралтай үед тусгай ажилчин нэмж ажиллуулах хэлбэрээр галт тэрэгний хил гарах, бүрдүүлэлт хийх шилдэг үр ашигтай үйлчилгээ нь галт тэрэгний Эрээн боомтоор амжилттай нэвтрэх ажлыг сайжруулж  байна.
        Эрээн гаалийн байгууллагаас мэдээлснээр эхний есөн сард Эрээн боомтоор өнгөрсөн, Хятад- Европ чиглэлийн галт тэрэг бүгд  Жэнь Жөү- Европ хүрэх галт тэрэг нийт 101 удаа 4684 чингэлэг тээвэрлэсэн байна. Үүнд, 64 удаагийн нийт 2999 чингэлэг, нийт хүнд нь 31476.87 тонн, бүтээгдэхүүний үнэ өртөг нь270793.6 мянган ам. доллар болно. Буцах замын галт тэргээр 37 удаагийн нийт 1685 чингэлэгээр 19738.76 тонн, бүтээгдэхүүний өртөг нь 195150.3 мянган ам. долларт хүрсэн байна.

Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Эрээнхотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл