solongonews
“Монгол хот”-оос Улаанхүүгийн дурсгалын ордонд хөрөг зураг залах ёслол боллоо
2017-08-07 12:12
“Монгол хот”-оос Улаанхүүгийн дурсгалын ордонд хөрөг зураг залах ёслол Хөххотод боллоо.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойн баяр наадам бялхсан Өвөр Монголын төв Хөххотод нэгэн утга төгөлдөр үйл ажиллагаа олон түмний анхаарлыг татлаа.

Саяхан Хөххотын “Монгол хот” худалдааны төв Улаанхүүгийн дурсгалын ордонд хөрөг зураг залах ёслолыг зохион байгуулжээ. Тус үйл ажиллагааг Хөххотын “Монгол хот” худалдааны төвийг ажиллуулж буй “Хангарди” компаниас зохион байгуулжээ.

“Монгол хот”-оос Улаанхүүгийн дурсгалын ордонд дурсгал болгож буй энэхүү хөрөг зураг нь 2.5 метр өндөр, 1.8 метр өргөнтэй бөгөөд Монгол Улсын Болд, Одон зураач 1947 оны үеийн Улаанхүүгийн гэрэл зургийг үндэслэн зурж бүтээсэн байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ой тохиож, Хятад улсын их нэгдэл, Өвөр Монголын Өөртөө Засах Орныг байгуулахад хүчин зүтгэлээ өргөсөн үгээгүү ангийн хувьсгалч Улаанхүүг дурсан санагалзаж, хүмүүсийн сэтгэлд мөнхлөн үлдээхийг зорьжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл