solongonews
Ван И Чак Шумерээр ахлуулсан хоёр намын төлөөллийг хүлээн авч уулзжээ
2023-10-11 10:51
Ван И Чак Шумерээр ахлуулсан хоёр намын төлөөллийг хүлээн авч уулзжээ.

   ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, гадаад хэргийн сайд Ван И 10-р сарын 09-нд Бээжин хотноо Америкийн Конгрессын Сенатын танхимын олонхын бүлгийн дарга Чак Шумерээр ахлуулсан хоёр намын төлөөллийг хүлээн авч уулзжээ.

   Ван И Шумерээр ахлуулсан хоёр намын төлөөллийг баяртай хүлээн авч байгаагаа илэрхийлээд "Парламентын гишүүд Хятадын талаар илүү зөв ойлголттой болж, Хятадыг илүү бодитойгоор харж, хоёр талын ялгааг илүү ухаалгаар зохицуулна гэдэгт найдаж байв. Ингэснээр Хятад,Америкийн харилцааг эрүүл хөгжлийн замд эргүүлэн оруулахад үр өгөөжтэй үүрэг гүйцэтгэнэ" гэжээ.

   Хятад, Америк хоёр улсын төрийн тэргүүн нарын Балигийн уулзалт дээр хүрсэн чухал зөвшилцлийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, Хятад, Америкийн харилцааг жинхэнэ тогтвортой, сайжруулахын төлөө хичээн зүтгэх ёстой. Энэ нь хоёр улс болон дэлхийд ашиг тусаа өгөх юм гэж Ван И онцолжээ.

   Шүмер Хятадтай харилцах харилцааг илэн далангүй, харилцан хүндэтгэх сэтгэлгээгээр бэхжүүлж, санал зөрөлдөөнөө хариуцлагатайгаар зохицуулан, зөрчилдөөнөөс зайлсхийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл