solongonews
“Хятад, Монголын найрамдал” уран сайхны тоглолт болов
2018-09-29 15:23
БНХАУ-ыг тунхаглан байгуулсны 69 жилийн ойг тохиолдуулан “Хятад, Монголын найрамдал” уран сайхны тоглолт 09-р сарын 28-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын “Улаанбаатар чуулга” театрт боллоо.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, Соёлын газрын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Ли Вэй болон Хятад, Монгол хоёр орны олон салбарын зочид, үзэгчид нийт 300 гаруй хүн энэхүү тоглолтыг сонирхон үзсэн байна. Уран сайхны тоглолтын энэ арга хэмжээг Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс зохион байгуулж, Монгол Улсын Хөгжим, Бүжгийн Их Сургуулиас гүйцэтгэн явуулжээ. 

Уран сайхны тоглолт нь Хятад, Монгол хоёр орны сүр жавхаат төрийн дууллын эгшиглэнгийн дунд эхлэж, Монгол Улсын авьяаслаг оюутнууд хоёр орны сонгодог дуу бүжгийн тоглолт хийж, Хятад, Монголын найрамдлын ая дууг эгшиглүүлэн уянгалж, БНХАУ-ын үндэсний баярыг ёслол төгөлдөр тэмдэглэв. 

Оюутнууд морин хуур зэрэг Монголын уламжлалт хөгжмийн зэмсгээр хятад хөгжим хөгжимдөж, сэтгэл зүрхний холбоотой Хятад, Монгол хоёр орны ард түмний хөгжлийн ирээдүйн сайн сайхныг хүссэн байна.

Пийпаа нь Хятадын уламжлалт хөгжмийн зэмсгийн нэг юм. Монгол Улсын Хөгжим Бүжгийн Их Сургууль хятад урлагийн хичээл сургалт хийж эхэлснээс хойш, Пийпаа хэмээх энэхүү хөгжмийн зэмсэг нь анх удаагаа Монгол Улсын хөгжмийн хичээл сургалтын нэг төрлийн зэмсэг болгосон билээ. Энэ тоглолтын үеэр, Монгол Улсын оюутнууд Пийпаагаар хятад хөгжмийг яруу сайхан хөгжимдөж, үзэгч олны сонорыг мялааж оюуныг баясгалаа. 

Тэд Хятадын Хайнань, Ганьсү мужаар танилцан айлчилсан болон Хятадын оюутнуудтай хамтран уран сайхны тоглолт хийсэн байдлаа эргэн санаж, Хятад улсын эх байгалийн өнгө үзэмж, хөгжлийн ололт амжилтыг бахдан сайшааж, хятад хөгжимд үргэлжлэн шамдан суралцаж, Хятад Монгол хоёр орны хөгжим, соёлын салбарын хамтын ажиллагаа, солилцоог ахиулахад хувь нэмрээ оруулна гэж илэрхийлжээ. 

Оюутнууд Монголын хөдөө нутаг болон Хятад нутгийн өвөрмөц онцлог бүхий бүжиг бүжиглэн дуу дуулав. Цайны соёл нь Хятад, Монгол хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагаа, солилцооны чухал нэг гүүр холбоос юм. Тэдний бүжиглэсэн цай түүгч охидын бүжиг нь хоёр орны үзэгчдийг улам ойр дотно болголоо. 

Монгол Улсын Хөгжим Бүжгийн Их Сургуульд Хятадын их олон оюутан суралцаж байгаа бөгөөд тэд Монгол Улсын оюутнуудтай хамтран тоглож, хоёр орны соёлын салбар дахь харилцан суралцаж туршлагаа хуваалцсаны үр бүтэмжээ дуу бүжгээрээ дүрслэн харуулсан байна. 

Тоглолт өндөрлөх үеэр, нийт оюутнууд “Хятад, Монголын найрамдлын дуу”-г хамтдаа дуулж, Хятадын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, соёлын газрын зөвлөх Ли Вэй нар тайцнаа гарч, оюутнуудтай дурсгалын зураг авахуулж, үргэлжлэн шамдан сурч шилдэг амжилт олохыг тэднээс хүсэж, Хятад, Монгол хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөл мөнх оршихыг зөгнөн ерөөв. 

Зохиогч: О.Дарамбазар
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл