solongonews
Хятадын эдийн засгийн сэргэлт өргөжиж байна
2020-12-17 16:05
Хятадын эдийн засгийн сэргэлт өргөжиж байна

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын "Wall Street Journal" вэбсайтад саяхан нийтэлсэн өгүүлэлд, Хятадын үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус үйл ажиллагааг хэмждэг үзүүлэлтүүд сүүлийн гурван жил болон найман жилийн турших хамгийн өндөр түвшинд хүрснээр дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтийн цар хүрээ өргөжиж байгааг харуулж байна гэжээ.

Өгүүлэлд тэмдэглэхдээ, энэ оны хоёрдугаар улирлаас хойш аж үйлдвэрийн салбар Хятадын эдийн засгийн сэргэлтийг тэргүүлж байна. 11-р сарын үйлдвэрлэлийн тоо бүртгэлд, үйлдвэрлэлийн индекс, шинэ захиалгын индекс, экспортын захиалгын индекс зэрэг дэд индексүүд бүгд сайн сэргэж байна. Хятадад коронавирусийн халдварыг үр дүнтэй хяналтад оруулснаар Хятадын ард түмний амьдрал аажмаар хэвийн байдалдаа орж, Хятадын эдийн засгийн бас нэгэн томоохон салбар болох үйлчилгээний салбарын хөгжлийг ахиулав гэжээ.

Өгүүлэлд, Morgan Asset Management-ийн дэлхийн зах зээлийн стратеги судлаач Жу Чаопингийнхэлсэн үгнээс иш татаж, ойрын хэдэн сард Хятадын үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн эрч цаашид үргэлжилнэ гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл