solongonews
”Хоёр чуулган”-ы эргэн тойронд
2019-01-27 23:04
”Хоёр чуулган”-ы эргэн тойронд

Оюунбат төлөөлөгч: - Шинжлэх ухаанчаар орон нутгийн тариачдад зориулсан татварын бодлогыг төлөвлөж, зөв оновчтой хуваарилах, хөдөө аж ахуйн төслүүдийн санхүүжилтийг нэгтгэх хэрэгтэй байна.

УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XII хугацааны хорооны 2-р хурлын 3 гишүүн сурвалжилга өглөө.

Уултай гишүүн: - Орон нутгийн нэрийг өндөрт өргөж, тал нутгийн соёлын онцлогийг хадруулах хэрэгтэй.

Баатар гишүүн: - Засгийн газрын бүхий л хэлтэс үндэстний соёл, байгаль орчныг хамгаалах хэрэгтэй.

Бао Лилин гишүүн, Майлс гишүүн Засгийн газрын ажлын тайланг ярилцаж байна.

Лү Жычян гишүүн: - Эм эмнэлгийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын зардалд оруулах хэрэгтэй.

Ван Жиньмэй гишүүн: - Ядуу буурай орон нутагт олон нийтийн үг хэл үсэг бичгийг сурталчилж хэрэглэх хэрэгтэй.

Ү Жяньпин гишүүн: - Хөдөө тосгоны төлөвлөлтийн суурийг сайн хийж, зах зээлийн дүрэм журмын дагуу хөдөө тосгоны аж үйлвэрийг хөгжүүлбэл зохино.

Шюэ Мэй гишүүн: - Хэвлэл мэдээллийн эх сурвалжийг зөв зүйтэй ашиглавал зохино.

Цао Хун гишүүн мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, авьяас чадварыг дээшлүүлэх сургалтын талаар саналууд өглөө.

Лян Шучинь гишүүн: - Хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн 26 төрлийн суурьд тулгуурлан холбогдох алба бодлогын хэрэгжилтийг сайжруулж, хувийн хэвшлийн эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн үр дүнтэй, холбогдох дүрэм зурмыг илүү боловсруулах хэрэгтэй.

Сун Жыминь төлөөлөгч: - Захиалгад тулгуурласан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, ногоон хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх гэсэн гайхалтай санал нь төлөөлөгчдийн анхаарлыг татлаа.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Сонин Мэдээний Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл