solongonews
Хөхнуур мужийн Шинин хотын ядуу иргэдийг ядуурлаас ангижруулав
2020-09-16 16:38
Хөхнуур мужийн Шинин хотын ядуу иргэдийг ядуурлаас ангижруулав.

2020 онд Хятад улс дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, ядуурлаас ангижруулах үүргээ бүрэн биелүүлэх жил тохиож байна. Хөхнуур мужийн Шинин хот амьдралын доод баталгаат айл өрхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамж үзүүлэн, онц бэрхшээлтэй бүлэг хүмүүсийн асуудлыг шийдэн ажиллаж байна.

Энэ жил 53 настай Ма Жиньшяо амьдралын зовлонг насаараа амсаж ирсэн нэгэн. 17-той тэр жил тэрээр осолд орж тархины хүнд гэмтэл авч, доод бие нь мэдрэлгүй болж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 3-р зэрэглэлд оржээ. Гэлээ ч гэсэн тэрээр сэтгэлээр унаагүй бөгөөд амьдралын төлөө тэмцсээр байв.

Амьдралд хайртай тэрээр айл гэр болж, охин хүү, өндөр настай ээжийнхээ хамт амьдардаг байв. Хувь заяа дахин түүгээр тоглосон мэт 2016 онд охин нь хүнд өвчилж, хол ойр эмчид хандан, цуглуулж хуримтлуулсан мөнгөө дуусгав.

Эмчилгээний зардал, амьдралын хэрэглээний мөнгийг хөлсний ажил хийж олсон хүүгийнхээ цалингаар аргацааж, амьдрал нь тааруу тэдэнд маш хүндрэл учруулсан юм. Энэ үед орон нутгийн захиргаа Ма Жиньшяогийнд тусламж үзүүлсэн байна.

2018 онд тэднийх нийтийн түрээсний байранд орж, амьдралын доод баталгаат өрхийн журмаар түрээсний 90 хувийг хөнгөлснөөр сард 70 юанийн түрээсний зардал төлдөг болов. Амьдралд нь гэрэл гэгээ харагдсан Ма Жиньшяо эхнэрийн хамт бизнес эрхлэх зорилт тавьж, амьдралаа илүү өөд нь татах гэж зүтгэж явна.

Найруулагч: т.б
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл