solongonews
Өвөр Монголын гурван тамирчин ”Рио-2016” олимпод хүч үзнэ
2016-07-20 23:46
Хаданбаатар дасгалжуулагчаар ахлуулсан Өвөр Монголын гурван тамирчин ”Рио-2016” олимпод хүч үзнэ.

“Рио-2016” олимпод оролцох Хятад улсын төлөөлөгчдийн баг 18-ний өдөр байгуулагдсан бол Өвөр Монголын боксын нэрт дасгалжуулагч Хаданбаатараар ахлуулсан гурван тамирчин энэхүү яруу алдарт багт нь багтсан байна.


Дасгалжуулагч Хаданбаатар шавь Ли Чяний  хамт 

Дасгалжуулагч Хаданбаатар хүлээхдээ: - Энэ удаагийн олимпод Өвөр Монголын тамирчин Ли Чянь боксын эмэгтэй 75 кг-ын  жинд өрсөлдөж, Сайнжаргал жүдо бөхийн эрэгтэй 73 кг-ын жинд өрсөлдөх бол Ян Жяюй 20 километрын эмэгтэй марафон гүйлтийн тэмцээнд хүч үзнэ гэлээ.

Дасгалжуулагч Хаданбаатар

Боксчин Ли Чянь

Жүдо бөхийн тамирчин Сайнжаргал

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл