
Хятад-Африкийн эдийн засаг худалдааны гурав дахь удаагийн яармаг 6-р сарын 29-нд Хунань мужийн Чанша хотод нээгдэв.

Экспо нь "Хамтын хөгжлийг эрэлхийлж, ирээдүйг хамтран хуваалцая" уриан дор болж байна. Бенин, Конго, Мадагаскар, Малави, Марокко, Мозамбик, Нигери, Замби зэрэг Африкийн найман улс зочин орноор оролцож, Шандун, Хубэй мужууд сэдэвчилсэн төлөвлөгөөгаа танилцуулсан байна.

Энэ жил "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулах санаачилгыг дэвшүүлсний 10 жилийн ой, мөн Африкт үнэнч, ойр дотно, чин сэтгэлээсээ хандсан бодлогын үзэл баримтлал болон зөв шударга ашиг тусын үзэл баримтлал зэргийг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд, Хятад, Африкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн юм.

