solongonews
Сар шинийн баярын үеэр супермаркетуудын нийлүүлэлт хангалттай байна
2021-02-11 20:05
Сар шинийн баярын үеэр супермаркетуудын нийлүүлэлт хангалттай байна.

Сэтгүүлч 11-нд Хятадын хангамж, маркетингийн корпорацаас  мэдээлснээр, сар шинийн баярын  үеэр Хятадын хангамж, маркетингийн корпорацын  харьяа 1400 гаруй хоршооллын супермаркетуудын нийлүүлэлт хангалттай байгаа бөгөөд цагаан будаа, гоймон, тос, мах зэрэг чухал хүнсний бүтээгдэхүүний нөөц өнгөрсөн оны мөн үеэс  30% -иар өссөн байна гэжээ. 

Хятадын хангамж, маркетингийн корпорацын  харьяа  хоршооллын супермаркетын холбогдох албаны хүн хэлэхдээ,  хоршооллын супермаркет нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бааз, ханган нийлүүлэгчидтэй хоёр сарын өмнөөс хамтран ажиллаж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, будаа, гоймон, тос зэрэг шинэ жилийн барааны нөөцийг хангасан  гэжээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл