12-р сарын 5-ны өдөр “Монгол хэл бичиг” сэтгүүлийн хэвлэл эхэлсний 60 жилийн ойг тэмдэглэх онолын бага хурал Хөх хотод болов. ӨМИС, ӨМБИС, ӨМНШУХ зэрэг байгууллага нэгжийн эрдэмтэн судлаач нар ба хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хуралд оролцож, “Монгол хэл бичиг” сэтгүүлийн өнгөрсөн түүхийг санагалзан, цаашид сэтгүүлээ хэрхэн эрхлэх тухай бодлого, арга замын тухай үнэ цэнэтэй зөвлөлдсөн байна.
Хуралд ӨМӨЗО-ны Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Монгол хэл бичгийн ажлын зөвлөлийн эрхлэгч бөгөөд “Монгол хэл бичиг” сэтгүүлийн редакторлох комиссын эрхлэгч Төгс чухал үг хэлж, ӨМӨЗО-ны Үндэстний зөвлөлийн дэд эрхлэгч, “Монгол хэл бичиг” сэтгүүлийн редакторлох комссын дэд эрхлэгч Цацралт хурлыг дагалж, “Монгол хэл бичиг”сэтгүүлийн ерөнхий редактор Б.Лувсандонгоров уг сэтгүүлийн тухай нарийн танилцуулав.
“Монгол хэл бичиг” сэтгүүл бол Дундадын монгол хэлээр хэвлүүлсэн нийгмийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний анхны сэтгүүл мөн. ӨМӨЗО-ны Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Найман муж орны монгол хэл бичгийн ажлын хамжилцах багийн албанаас эрхлэж байгаа уг сэтгүүл нь 1954 оны 7-р сарын 1-ний өдөр анхны дугаараа хэвлүүлснээс нэгэн жарны турш монгол хэл бичгийн ажил болон монгол хэл шинжлэлийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр гаргасан байна.
/Бэлтгэсэн: Э.Буянтогтох /
