ӨМӨЗО-ы Бугат хотод хөлдөөн гэсгээсэн үр хөврөлийн анхны хуруу шилний хүүхэд 11 дүгээр сарын 26-ны өдөр мэндэллээ.
Энэ жил 32 настай Гао өмнө нь амжилттай жирэмсэлж чадаагүй тул 2018 оны 12 дугаар сараас эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Энэ оны 01 дүгээр сард суулгасан үр хөврөл нь мөн л амжилтгүй болсон тул үр хөврөлөө хөлдөөн гэсгээх замаар жирэмслэхээр болжээ.
Өнгөрөгч 03 дугаар сарын 08-нд үзлэгт орсны дараа Бугатын ган төмрийн эмнэлэг түүний хөлдөөсөн үр хөврөлийг гэсгээж, нөхөн сэргээн тэдний хоёрыг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн нь амжилттай болж, энэ сарын 26-ны өглөө Гао 7.54 /1 жин 500 гр-тай тэнцэнэ/ жинтэй хүү төрүүлжээ.
Бугатын ган төмрийн эмнэлгийн Нөхөн үржихүйн анагаах ухааны төвийн захирал Дү Хайянь, “Хатагтай Гаогийн таван үр хөврөлийн хоёр нь хадгалагдаж байгаа бөгөөд хэрвээ хоёр дахь хүүхдээ хүсч байвал үр хөврөлийг хөлдөөн гэсгээх замаар жирэмсэлж болно гэв.
Үр хөврөлийг хөлдөөн гэсгээж, шилжүүлэх нь сүүлийн жилүүдэд нэвтэрсэн шинэ төрлийн нөхөн үржихүйн технологи юм. Хуруу шилний хүүхэдтэй харьцуулахад энэ нь нөхөн үржихүйн технологийн өөр нэг том дэвшил аж.
Одоогийн байдлаар Бугатын ган төмрийн эмнэлэг нь Бугат хотын хуруу шилний хүүхдийн технологийг нэвтрүүлсэн цорын ганц эмнэлэг юм.
