Торгоны зам дагуух орнуудын сэтгүүлчид Наньша боомттой танилцав
2017-07-07 16:32
7 дугаар сарын 6-нд торгоны зам дагуу орнуудын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийн сурвалжлах ажил гурав дахь өдрөө үргэлжиж, Гуанжөү хотын хамгийн өмнөд цэгт байдаг Наньша боомтоор зочиллоо.
Тус боомт Гуанжөү хотын далайд гарах цорын ганц гарц бөгөөд усан тээврийн 27 шугам ажиллуулдгаас гадаад худалдааны шууд усан тээврийн шугам 19, дотоодын худалдааны усан тээврийн 8 шугамтай. Мөн Наньша боомт дэлхийн 80 гаруй улс оронтой 350 гаруй боомтоор тэнгисийн тээвэр, худалдааны харилцаатай. Үүнд дэлхийн 10 улсын шилдэг тээврийн компани Наньша боомттой шууд харилцдаг. Макао, Хонконгтой хил залгаа энэ боомт дэлхийн худалдаа арилжааны төв болон хөгжиж байна.





Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
