solongonews
Хятад Европын хөрөнгө орлуулалтын гэрээний талаар танилцуулав
2021-07-09 10:03
Хятад Европын хөрөнгө орлуулалтын гэрээний талаар танилцуулав.

Хятадын Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 08-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр Хятад, Европын хөрөнгө орлуулалтын гэрээний хамгийн сүүлийн ахиц байдлын  талаар хэлэхдээ "Уг гэрээ хэлэлцээр хоёр орны хамтын ашиг сонирхолтой нийцэх төдийгүй дэлхий нийтийн ашиг сонирхолтой нийцэж байна. Одоогийн байдлаар хоёр тал хууль эрх зүйн хяналт, орчуулга зэрэг техникийн бэлтгэл ажлыг хийж байна" гэжээ.

Гао Фэн хэлэхдээ "Хятад, Европ дэлхийн хоёр том эдийн засгийн цогц болсны хувьд эдийн засгийн талаар бие биеэ нөхөх төдийгүй хамтын ажиллагааны асар их нөөц боломжтой.  Цар тахал тархан дэгдсэнээс хойш, Хятад, Европ саад бэрхшээлийг даван туулж, худалдааны эерэг өсөлтийг биелүүлж, хөрөнгө оруулалт нь тогтвортой нэмэгдсэн байна. Хятад, Европ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр талын ард иргэдэд  илүү үр өгөөжийг хүртээж,  дэлхий нийтийн чанартай сорилтыг даван туулах, дэлхийн эдийн засгийг сэргэхэд ашигтай юм" гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл