solongonews
Чөлөөт худалдааны бүсийн тухай XIII ээлжийн хэлэлцээний ахлах төлөөлөгчид хуралдав
2018-03-24 21:59
Чөлөөт худалдааны бүсийн тухай XIII ээлжийн хэлэлцээний ахлах төлөөлөгчид хуралдав.

БНХАУ, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүсийн тухай XIII ээлжийн хэлэлцээний ахлах төлөөлөгчдийн хурал 03-р сарын 23-нд БНСУ-ын нийслэл Сөүлдд боллоо. Хятадын ХЯ-ны дэд сайд бөгөөд олон улсын худалдааны дэд төлөөлөгч Ван Шөүвэнь, Японы ГХЯ-ны хянан шалгагч Камизаки Казүкюки, БНСУ-ын Үйлдвэр худалдаа, нөөц баялгийн яамны сайдын туслах Ким Рунг Сан нар төлөөлөгчдөө ахлан хуралд оролцож, гурван орны чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээг эртхэн дуусгавар болгох нь нийтлэг ашиг сонирхолд нийцэх бөгөөд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Зүүн Азийн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, хялбарчлах зэрэгт маш чухал ач холбогдолтой хэмээн санал нэгтэй үзсэн байна.

Хурлын үеэр гурван тал бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар саналаа солилцож, үйлчилгээний худалдаа, мэдээлэл холбоо, банк санхүүгийн үйлчилгээ зэрэг салбарын ажлын хэсгийн хурлыг хуралдуулж, үйлчилгээний худалдааны удирдлагын арга хэлбэрийн талаар бодлогын хүрээнд санал бодлоо солилцжээ.

БНХАУ, Япон БНСУ-ын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээ 2012 оны 11-р сард эхэлж, өнөөг хүртэл ахиж иржээ. Өнгөрсөн удаагийн ахлах төлөөлөгчдийн хуралдаан 2017 оны 04-р сард Токиод болсон юм.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл