Хятадын тусламжийн Камеруны эмнэлгийн баг орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгчээ
2021-08-17 10:18
Хятадын тусламжийн Камеруны эмнэлгийн баг орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгчээ

Камерун дахь Хятадын (Шаньси) эмнэлгийн тусламжийн багийн 21-р баг Банданде хотын баруун бүсэд "Нэг завин дээр хамтдаа аялж, хамтдаа алсыг бараалан, харилцан туслалцах" сэдэвт өргөн хүрээтэй үнэ төлбөргүй эмнэлгийн үйл ажиллагааг 08-р сарын 12, 13-нд явуулав. Дотрын өвчин, мэс засал, нүдний чиглэлээр ажилладаг арван тасгийн 21 эмч орон нутгийн болон ойролцоох тосгоны 500 орчим өвчтөнд зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлсэн байна. Эмнэлгийн баг мөн тус орон нутагт тархалтын эсрэг материал, маск, ариутгалын бодис хандивлаж, эрүүл ахуйн мэдлэгээ нутгийн иргэдэд хуваалцжээ.




Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
