ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 03-р сарын 05-ны өдрийн үдээс хойш өөрийн байгаа XIII сонгуулийн БХАТИХ-ын IV хурлын Өвөр Монголын төлөөлөгчдийн багтай хамт хэлэлцүүлэгт оролцохдоо шинэ хөгжлийн үзэл баримтлал нь бүхэл цогц юм. Түүнчлэн бүх тал дээр зайлшгүй бүрэн гүйцэд, үнэн зөвөөр ойлгуулан хэрэгжүүлж, шинэ хөгжлийн хэв маягт бүрэн үйлчлэх, нэгдэх хэрэгтэйг онцолсон байна.
Өвөр Монголын төлөөлөгчдийн баг ардчиллыг эрхэмлэж бүх асуудалд идэвхтэйгээр хандаж байна. Жан Шяобинь, Нарантуяа, Гэ Мин, Жөү И Жэ, Ли Гүөчинь нарын таван төлөөлөгч Хэ Тао усжуулалтын дүүргийн орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэн, улсын хэмжээнд хэрэглэх нийт сурах бичгийг хэрэгжүүлэх зарчмыг бат баримталж, хил хязгаарын орон нутгийг төвлөрүүлэн чанарын өндөр төвшинд хөгжүүлэхийг сурталчлах, Их Хянган даваа уулын ойг хамгаалах, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлын хүрээнд үг хэлэв.
Ши Жиньпин дарга хүн бүрийн яриаг анхааралтай сонссоны дараа үг хэллээ. Эхлээд Засгийн газрын ажлын тайланг бүрэн дэмжиж буйгаа, Өвөр Монголын өнгөрсөн нэг жилийн ажлыг бүрэн баталж байгаагаа мөн илэрхийлэв. Тэрээр:
- Өвөр Монголын нөхдүүдийн ажлаа тогтвортой байдалд байлгахад бүрэн найдаж, иргэдэд гол анхаарлаа хандуулах хөгжлийн үзэл, аюулгүйгээр нэгдэн хөгжих чиглэлийг баримталж, хөгжлийн шинэ шатанд зогсон, шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгон Өвөр Монголын бүтээн байгуулалтаа Хятад улсын умард орны экологийн аюулгүй байдал ба эх улсын хойд хил хязгаарын аюулгүй халхавч болгоход найдаж байна. Хятад улсын чухал эрчим хүч, стратегийн нөөцийн бааз, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн баазыг байгуулах. Хятад улсын хойд хэсгийг чухал нээлттэй орон болгож, гадаад орлого ба дотоод сэргээлтийг сайн хийж, социалист орчин үеийн улс орныг бүтээн байгуулах шинэ аялалд Өвөр Монголын хөгжлийн шинэ хуудсыг бичиглэж, сайн үр бүтээмжтэйгээр ХКН байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэе гэж хэлсэн байна.
Ши Жиньпин дарга мөн:
- Өвөр Монголын улс орны шинэ хөгжлийн бүтээн байгуулах хэв маягийн байр суурийг зөв эрэлхийлж, давуу ба дутагдалтай талуудад шинжилгээ хийх. Эдийн засгийн хөгжилд голлох аж үйлдвэр, чиглэлүүдийг тодруулж, холбогдох салбаруудыг дээд зэрэглэлийн, ухаалаг, эко байдлаар сурталчлах хэрэгтэй. Орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн шинээр гарч ирж буй стратегийн аж үйлдвэр, тэргүүний үйлдвэрлэх аж ахуйг хөгжүүлж, үндсэн байгууламжийн бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжинэ гэж хэлсэн байна.
Давуу талыг сурталчилж, дутагдалтай талуудаас зайлсхийн бүтэц, үйл ажиллагаа, чанарыг тохируулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Инновацийн гинжин хэлхээг нэвтрүүлэхийн тулд аж үйлдвэрийн гинжин хэлхээ ба нийлүүлэлтийн гинжин хэлхээг сайн төлөвлөж, шинжлэх ухаан, технологийн тулгуур хүчийг нэмнэ. Шинэчлэл, нээлтийг гүнзгийрүүлж, бизнесийн орчныг оновчтой болгон, "Нэг бүс нэг зам"-ын хамтарсан бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, өндөр төвшний нээлтээр өндөр чанартай хөгжлийг дэмжих хэрэгтэй гэж хэлсэн байна.
Ши Жиньпин дарга:
- Өвөр Монгол орон ядуурлыг бууруулах ажлаа тогтсон хугацаанд дуусгасан нь маш том баярт үйл хэрэг юм. Ядуурлаас ангижруулах нь төгсгөл биш, харин шинэ амьдрал, шинэ тэмцлийн эхлэл. Тэнцвэргүй, хангалтгүй хөгжлийн асуудлыг шийдвэрлэж, хот хөдөөгийн хөгжлийн зөрүүг багасган, хүмүүсийн бүх талын хөгжил, бүх ард иргэдийн хамтдаа баяжих үүргийг биелүүлэхэд мөн урт удаан цаг хугацаа зарцуулах болно. Өвөр Монгол өргөн уудам, хүн ам цөөн, тариачид, малчдын амьдрал харьцангуй тархай бутархай, экологийн орчин дорой тул ядуурлыг бууруулах ажлын үр дүнг өргөжүүлж, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх ажлыг биелүүлэхэд хэцүү. Үүний зэрэгцээ ядууралд эргэж орохоос урьдчилан сэргийлж, давуу тал, онцлог бүхий аж үйлдвэрийг хөгжүүлэх, тохирох арга хэмжээ авч, хөдөө аж ахуй, мал аж ахуйг үйлдвэржүүлэх, брэнджүүлэхийн зэрэгцээ соёл, аялал жуулчлал ба хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлж, малчид тариачдын орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байна.
Тэрээр мөн:
- Өвөр Монголын экологийн орчныг сайн хамгаалж, эх улсын умардын экологийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хэрэгтэй. Хөх ногоон уул ус бол алт мөнгөнөөс үнэтэй гэдэг үзлийг баримталж, экологийг тэргүүнд тавин, бохирдолгүй хөгжлийн замаар замнах хэрэгтэй. Байгалийн нөхөн сэргээх ажлыг үргэлжлүүлэн сайн хийж, агаар, ус, хөрс шорооны бохирдлыг засаж, хот хөдөөгийн орчин ахуйг сайжруулсаар байх болно. Эх үндсээр нь засаж, эх баялгийг үр дүнтэй ашиглан, гол ажил болох экологийн цэвэр өөрчлөлтийг чангатгаж, цэвэр үйлдвэр ба бохирдолгүй нүүрсний орчныг хөгжүүлнэ. Уул ус, ой, тариа, нуур, өвс бэлчээр ба элсний засалтыг нэгтгэж экологийг хамгаалан сэргээх төслийг хэрэгжүүлж, тогтвортой үргэлжлүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байна.
Ши Жиньпин дарга басхүү:
- Өвөр Монгол бол Хятад улсын хамгийн эрт байгуулагдсан үндэстний өөртөө засах орон. Үндэстний эв нэгдлийг бэхжүүлэх сайхан уламжлалтай. Урт хугацааны туршид “Жишээч өөртөө засах орон” гэсэн нэр хүнд хүртсэн. Энэ эрхэм нэрээ үргэлжид баримтлан хамтдаа эв нэгтэй урагшлах хэрэгтэй. Хятад үндэстэн цөөн тоот үндэстнээс салж чадахгүй. цөөн тоот үндэстэн Хятад үндэстнээс салж чадахгүй. Цөөн тоот үндэстнүүд харилцан нэгнээсээ салж чадахгүйг бат санах хэрэгтэй. Энэ ч утгаараа үндэстний эв нэгдлийн тухай ажлаа сайн биелүүлэн, үндэстнүүдийн ард иргэдийг агуу эх орон, Хятад үндэстэн, Хятад соёл, Хятадын коммунист нам, Хятадын онцлогтой социализмыг хүлээн зөвшөөрөх үзлээ дээшлүүлэх хэрэгтэй гэж онцолсон юм.
Дарга Ши Жиньпин мөн:
- Соёлыг хүлээн зөвшөөрөх нь үндэстний эв нэгдлийн үндэс, амин судас юм. Улсын нийтээрээ хэрэглэх үг хэл, үсэг бичгийг сурталчлах ажлыг сайн хийж, улсын нэгтгэн найруулсан сурах бичгийг хэрэглэнэ. Үндэстнүүдийн дарга удирдлагаар гол болгож Хятадын үндэстний хамтын үзэл, бага залуу насны хүүхдүүдийн боловсролоос эхлэн дарга удирдлагуудад намын үндэстний төрийн бодлогыг ойлгуулж, зөв улсын үзэл, түүхийн үзэл, үндэстний үзэл, соёлын үзэл, шашны үзлийг бий болгож, буруу үзэл бодлыг эсэргүүцэн “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо байгуулж, Хятадын агуу мөрөөдөл”-ийг хэрэгжүүлж хүчээ нэгтгэхийг чухалчлав.
Тэрээр мөн:
- Намын Төв хорооноос намын түүхийн сургалт явуулах ажилд зохицуулалт хийж, бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Урагшлах бүрт туулсан замаа мартаж болохгүй. Хэчнээн хол явсан ч өнгөрснөө мартаж болохгүй, мөн чухам яагаад эхэлснээ мартаж үл болно. ХКН байгуулагдах үеэр манай нам анхнаасаа үндэстний асуудалд ихээхэн анхаарлаа хандуулж байв. Ши Жиньпин дарга яриандаа намын түүхээс сонгож:
- Ли Дажао Монгол үндэстний ард иргэдэд Марксизмыг уламжилж, коммунизмын тэргүүний хүмүүсийг бий болгох ажилд оролцож байв. 1923 онд Өвөр Монголоос Улаанхүү тэргүүтэй коммунистуудын анхны бүлгийг үүсгэж байсан. 1947 оны 05-р сард намын удирдлага доор Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаныг тунхаглаж, манай нам марксизмыг улсын дотоодын үндэстний асуудлыг шийдэхэд хэрэглэж байв. Өвөр Монгол орон Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш “Сэтгэл нэгдэж Бугатын болд төмрийн үйлдвэрийг байгуулав”, “Гурван мянган өнчин хүүхдийг Өвөр Монголчууд өргөн авч тэжээсэн” зэрэг түүхэн сайхан үйл явдлуудыг ярьж өгөв.
Намын түүхийн сургалтад эдгээр нөөцийг сайн ашиглаж, намын гишүүд ба дарга удирдлагуудыг зохион байгуулж намын түүхийг голлон суралцахын зэрэгцээ Шинэ Хятад улсын болон өөрчлөлт нээлтийн түүх, Социализмын түүхийг суралцах хэрэгтэй. Түүхийн учрыг ойлгон, итгэлээ гүнзгийрүүлж, ёсыг дээдлэн, түүхээ судлан намын түүхийг сурч, үзэл бодлыг ойлгох, бодит зүйл ба шинэ нээлтийг хийж, зөв замыг хайх хэрэгтэй. Нийт үндэстнүүдийн эв нэгдлийг хамгаалж, Хятадын үндэстний хамтын ухамсар зэрэг том асуудалд үзэл суртлын ойлголт, ажлын төвшнийг сайжруулах хэрэгтэй гэж чухалчлав.
