solongonews
Хятад улс шуудангийн солилцооны хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байна
2019-11-27 11:16
Жүншинь агентлагийн мэдээ:

Хятадын Шуудангийн үндэсний товчооны дарга Ма Жүньшэн Шямэньд хэлэхдээ, Олон улсын шуудангийн нэгдсэн холбооны өргөн индэрт түшиглэн, Хятад улс шуудангийн салбарын гадаад харилцаа солилцоог идэвхтэй өрнүүлж, Бүс ба зам дагуу орнуудтай шуудангийн харилцаа хамтын ажиллагаагаа тасралтгүй ахиулан, Бүс ба зам дагуу 12 улстай шуудангийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Олон улсын шуудангийн нэгдсэн холбооны цахим бизнесийн эриний үндэстэн дамнасан хамтын ажиллагааны олон улсын хурал 26-нд Шямэньд нээгдэж, Ма Жүньшэн их хурлын нээлтэд оролцсон байна. Энэ удаагийн их хуралд 102 улс орон, бүс нутгийн шуудангийн байгууллага болон ашиг тусын холбогдох талууд оролцож, Олон улсын шуудангийн нэгдсэн холбоо, Олон улсын гаалийн байгууллага зэрэг 8 олон улсын байгууллагын нийт 380 гаруй төлөөлөгч хуралд оролцсон байна.

“Энэ удаагийн Олон улсын шуудангийн нэгдсэн холбооны үндэстэн дамнасан цахим бизнесийн олон улсын хамтын ажиллагааны хурал Хятад улсад зохиогдсон нь Хятад улсын тус салбарт гүйцэтгэж буй үүргийг бүрэн хүлээн зөвшөөрсөн явдал юм.” 2019 онд Хятад улсын түргэн илгээмжийн боодлын тоо 6 тэрбум ширхгээс давж, олон улсын шуудангийн салбарын өсөлтөд оруулсан хувь нэмэр 50 хувиас давсан гэж Ма Жүньшэн хэлсэн байна.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл