solongonews
Хятад болон Их Британий вакцин хэрэглэхийг зөвшөөрөв
2021-01-20 16:18
Хятад, Их Британий вакцин хэрэглэхийг зөвшөөрөв.

19-нд Иракийн Эрүүл мэндийн яам мэдэгдэхдээ: Хятад болон Их Британид үйлдвэрлэсэн хоёр төрлийн вакциныг Иракт яаралтай хэрэглэж, шинэ коронавирусний халдварыг даван туулахыг зөвшөөрөв гэжээ.

Мөн өдөр Иракийн Эрүүл мэндийн яам мэдэгдэхдээ: Иракийн эм бэлдмэлийг сонгон шалгаруулах үндэсний газраас яаралтай хэрэглэх хоёр төрлийн вакциныг хянан зөвшөөрсөн байна. Энэ нь даруй Хятадын Үндэсний эм бэлдмэлийн компаниас үйлдвэрлэсэн шинэ коронавирусний вакцин болон Их Британий Оксфордын их сургууль, AstraZeneca компаниас хамтран судлан бүтээсэн шинэ коронавирусын вакцин болно гэжээ.

19-нд Иракийн Эрүүл мэндийн яам мэдээлснээр, тус өдөр Иракт шинэ коронавирусний халдварын тохиолдол шинээр 823 нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 609852 хүрэв. Тус өдөр 9 хүн нас барж, нас барсан хүний тоо 12962 хүрсэн байна. Нийтдээ 573011 өвчтөн эдгэрсэн байна. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл