solongonews
Ли Кучаний уран зургийн үзэсгэлэн болов
2017-09-24 21:30
Хятадын цэцэрлэгт хүрээлэнгийн музейд “Зууны бахархал-Ли Кучаний уран зургийн үзэсгэлэн” 23-нд баяр ёслолын байдалтай нээгдлээ.

Үзэсгэлэн хоёр сар үргэлжлэх бөгөөд гадаад дотоодын үзэгчид Хятадын цэцэрлэгт хүрээлэнгийн  хөгжилтэй танилцахын зэрэгцээ, Ли Кучань ноёны эрхэмсэг, хээнцэр, цаг үеийн үзэл санааг харуулж чадсан уран зургийн бүтээлүүдийг үзэж болно. Үүний зэрэгцээ, зохион байгуулагч талаас Ли Кучаний үр хүүхдүүд, Төвийн уран зохиол, түүхийн  судалгааны хүрээлэнгийн судлаачид, Чинхуа Их Сургуулийн профессор ноён Ли Ень  нарыг урьж үзэгчидтэй санал бодлоо солилцохын зэрэгцээ цэцэг, шувууны уран зургийг газар дээр нь зурж, Хятадын уран зургийн баялаг агуулгыг хүмүүст харуулан, энэхүү түүхээс улбаатай уран зураг гадаад дотоодын соёл, урлагийн солилцоог эрчимжүүлэх талаар илүү ашигтай юм.
Ноён Ли Кучань бол орчин үеийн уран зургийн сурган хүмүүжүүлэгч, цэцэг, шувууны уран зургийн төрлийн нэгэн үеийн их мастер  юм.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл