04-р сарын 24-нд Хятадын макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн байнгын дэд захирал Ван Чанлинь ХОУР-д ярилцлага өгөхдөө: уг хэрэг Хятадын дээд технологийн хурдтай хөгжлийг хашиж чадахгүй гэжээ.
Дэлхийн дээд технологийн салбарын гинжин холбоос нь харилцан түшиж, ажлаа хуваарилан, хамтран ажилласан харилцаатай юм. Цахим мэдээллийн үйлдвэрийн салбараар жишээлбэл, Америк зангилаа чухал технологийг судлан нээх болон нарийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Япон болон БНСУ зэрэг орон дунд дээд түвшний бүтээгдэхүүнийг судлан нээж, үйлдвэрлэдэг. Хятад зэрэг хөгжиж буй орон угсрах, боловсруулах, үйлдвэрлэх явцыг гүйцэтгэдэг. Хятадын макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн байнгын дэд захирал Ван Чанлинь сурвалжлагчид хэлэхдээ: - Иймэрхүү байдалд Хятад улс дэлхийн аж үйлдвэрийн орны үүргийг гүйцэтгэж байгаагаараа онцлог юм гэжээ.
"Бүртгэлээс үзвэл 2017 онд Хятад улс 1.92 тэрбум гар утас, 310 сая компьютер, 3.18 тэрбум гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэсэн нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 75, 95, 85 хувийг тус тус эзлэв. Америк Хятад улсад дээд шинэ технологийн экспортын хориг хэрэгжүүлэх юм бол Хятад улсыг нөлөөлөх нь дамжиггүй. Гэвч дэлхийн бусад орнууд дээрх 3 төрлийн барааны үйлдвэрлэлийг богино хугацааны дотор их хэмжээгээр нэмэгдүүлж чадахгүй байхын улмаар Америк, Япон, Өмнөд Солонгосын мэдээллийн үйлдвэрлэлд цохилт өгнө. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгойд унасан хэрэг болжээ. "
Тоо бүртгэлд харуулснаар, технологийн инновац болон эрэлт хэрэгцээ түргэн нэмэгдэхийн хэрээр Хятадын дээд шинэ технологийн үйлдвэрлэл түргэн хөгжих хандлагатай болж байна. Өнгөрсөн жил, Хятадын дээд шинэ технологийн өсөлт 13.4 хувьд хүрсэн буюу жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж ахуйн нэгжийн нэмүү өртгийн 13 шахам хувийг эзлэв. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 4.3 их наяд юань буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 15.9 хувиар нэмэгдэв.
Ван Чанлинь хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын дээд шинэ технологийн үйлдвэрлэл инновацад чухал ахиц гарч, түргэн хөгжлийн олон давуу талыг бүрдүүлэв. Хятадын эдийн засгийн өсөлт чанарлаг өсөлтийн шатанд орох, иргэдийн амьжиргааны төвшин тасралтгүй дээшлэхийн хэрээр зохиомол оюун ухаан, био эм бэлдмэл зэрэг дээд шинэ технологийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ч түргэн нэмэгдэж, ирээдүйд Хятадын дээд шинэ технологийн үйлдвэрлэл үргэлжлэн түргэн нэмэгдэх болно.
нэгд бидний аж үйлдвэр бүрэн бүтэн байдаг. Жишээлбэл, гар утас, компьютер зэрэг үйлдвэрлэлийн корпорацуудтай байж, иж бүрэн хүчирхэг чадамжтай. Нэг хэсэг техникийн өндөр ур чадвартай ажилчид хөдөлмөр хүчтэй юм. Эдгээр давуу талыг бусад орон богино хугацаанд орлуулах аргагүй юм. Хоёрт, зангилааны техникийн талаар чухал ахиц хийсэн. Олон жилийн хүчин зүтгэлээр өдгөө Хятадын чип, операционы систем зэрэг салбарт бие даасан оюуны өмчийн эрхтэй техник болон бүтээгдэхүүнтэй. Гуравт, дотоодын зах зээл болон хөгжил асар их нөөцтэй, дотоодын асар их эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, зангилааны техник судлан бүтээх болон аж үйлдвэржүүлэх боломжтой. Энэ талаар бусад орнуудад ийм боломж байхгүй гэжээ.
Ван Чанлинь хэлэхдээ, Хятад улс өөрийн давуу талаа бүрэн бадруулж, бие дааж шинийг бүтээхээ эрчимжүүлж, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, аж үйлдвэржилтийг биелүүлж, дээд техникийн салбар ихээхэн ирээдүйтэй юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, худалдааны маргаан болон техникийн хязгаарлал нь нэг орны дээд техникийн аж үйлдвэрийн хөгжилд саад хийж чадахгүй гэдгийг практик гэрчилж байна гэжээ.
