Энэ жил Хятад Япон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Японы 200 гаруй хүн Хятад, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Токиод жагсаал хийж, "Хятад, Японы хамтарсан мэдэгдэл"-ийн үзэл санааг хэрэгжүүлж, Япон, Хятадын найрсаг хамтын ажиллагааг ахиулахыг засгийн газраас уриалав.
Жагсаалыг зохион байгуулагч, Японы "Өв залгамжлал ба хөгжлийн Мураяама яриа"-ны дарга Фүжита Такажин хэлэхдээ, Хятад Япон нь усаар залгалдсан хөрш болох мөртөө Хятад улс Японы худалдааны хамгийн том түнш болох юм. Японы засгийн газар Япон Хятадын дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойн боломжийг ашиглаж, Япон Хятадын найрсаг хамтын ажиллагааг ахиулахад бүх хүчин чармайлтаа гаргах болно гэв.
Йокохама хотын зөвлөлийн гишүүн асан Такари Акира хэлэхдээ, Хятад Японы хамтарсан мэдэгдэлд Япон улс дайны улмаас Хятадын ард түмэнд их хэмжээний хохирол учруулсан тухай тусгажээ. Ийнхүү хоёр тал дипломат харилцаагаа хэвийн болгож, энх тайван, найрсаг харилцаа тогтоохоо амлав. Япон, Хятадын ард түмний харилцан ойлголцлыг дэмжихийн тулд Япон Хятадын ард түмний дипломат харилцааг идэвхтэй явуулах ёстой гэжээ.
Ямагучи их сургуулийн хүндэт профессор Ян Валхоу Хятадын бодлогын талаар хэлэхдээ, Япон Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Зүүн Азийн энх тайвны хамтын нийгэмлэг байгуулахыг хичээх хэрэгтэй гэв.
