БНСУ-д айлчилж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И орон нутгийн цагаар 12-р сарын 04-нд БНСУ-ын эрх баригч Ардчилсан намын тэргүүн, экс ерөнхий сайд Ли Хай Чантай уулзлаа.
Ван И: БНХАУ, БНСУ бол ойр хөрш, хамтын ажиллагааны чухал түнш юм. Хоёр орны төрийн тэргүүний хамтын удирдлагаар, хоёр талт харилцаа хөгжлийн чиг хандлагаа хадгалж байна. БНХАУ, БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх нь хоёр орны ард түмний нийтлэг хүсэл зорилт юм. БНСУ-ын талтай харилцаа холбоо зохицуулалтаа эрчимжүүлж, Бүс ба замыг БНСУ-ын хөгжлийн стратегийн төлөвлөгөөтэй холбон, гуравдагч талтай хамтын ажиллагаа өрнүүлэхийг идэвхтэй эрэлхийлэн, БНХАУ, БНСУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёр дахь үе шатны хэлэлцээг түргэтгэж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй шинэ үр дүнд хүргэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ли Хай Чан: БНСУ-ын засгийн газар, ард түмэн БНСУ, БНХАУ-ын харилцааг дээд хэмжээнд чухалчилж, Хятад улсын хөгжил, хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөвийг чухалчлан, хоёр орны харилцааг тасралтгүй өндөр түвшинд гаргахын төлөө хичээн зүтгэж байна. Ардчилсан нам БНСУ-ын эрх баригч намын хувьд үүний төлөө илүү их хичээл зүтгэл гаргахад бэлэн байна гэжээ.
Хоёр тал мөн Солонгосын хойгийн асуудлыг улс төрөөр зохицуулах талаар санал бодлоо солилцсон байна.
