

БНХАУ-аас манай улсад суугаа элчин сайд Шин Хаймин, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, Монгол, Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбооны тэргүүн Лю Баатар, дэд тэргүүн бөгөөд нарийн бичгийн даргаТунгалаг, Хяналтын хорооны дарга Ши Ган нар болон тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ӨМӨЗО-ноос гадаадын улс орнуудад ажиллаж, сурч, амьдардаг тус холбооны гишүүд, компаниудын болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн салбарынхан оролцлоо.
Энэхүү ойн арга хэмжээнд БНХАУ-аас манай улсад суугаа элчин сайд Шин Хаймин, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон бусад удирдлагууд үг хэлсэн юм.
Тус 5 жилийн ойн арга хэмжээ болон шинэ жилийн цэнгүүнд Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, ӨМӨЗО-ны Хорчин хошууны урлагийнхан,”Аавъяаслаг монголчууд 2016” шоуны оролцогч, уран нугараач М.Уранбилэг нар оролцож цэнгүүнд оролцогчдод уран бүтээлээ толилуулсан.
Хөх тэнгэрийн ивээлд 2017” шинэ жилийн цэнгүүнд уран гавьяат жүжигчин Т.Ариунаа “Талын монгол айл”, “Үггүй мордсон чи минь” бүтээлээ толилуулсан нь энэхүү цэнгүүнийг доргиолоо.


































Ж.Дуламсүрэн
Гэрэл зургийг Ц.Ганболд
