
Хятадын Худалдааны яамнаас 06 дугаар сарын 10-ы өдөр цахим хэвлэлийн бага хурал хуралдуулж, Хятадын 127 дахь удаагийн экспорт, импортын экспоны бэлтгэл ажлын тухай танилцуулсан байна.
Хятадын Гадаад худалдааны төвийн эрхлэгч Ли Жиньчи:
- Гадаад худалдааны үндсэн хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, нээлттэй байдлыг өргөжүүлэх, Хятад, гадаадын компаниудад зах зээлийг хөгжүүлэхэд нь туслах зорилгоор БНХАУ-ын Засгийн газар Хятадын 127 дахь удаагийн экспорт, импортын экспог онлайн хэлбэрээр зохион байгуулж, дэвшилтэт мэдээллийн технологийг ашиглан, Хятад, гадаадын бизнес эрхлэгчдийн гэрээсээ гаралгүйгээр захиалга хийж, бизнес эрхлэх боломжтой аж.
Тус удаагийн экспо нь 16 нэр төрлийн бүтээгдэхүүний хэсэгт 50 павильон байрлуулах бөгөөд 06 дугаар сарын 15-наас 24-ний өдрүүдэд 10 хоногийн хугацаатайгаар онлайнаар дэлгэн үзүүлнэ. Одоогоор экспод оролцогчид фото зураг, видео, 3D зэрэг хэлбэрээр дамжуулан бүтээгдэхүүнээ олон арга хэлбэрээр онлайн орон зайд байршуулах болно.
