solongonews
ХКН-ын ӨМӨЗО-ны хороо, ӨМӨЗО-ны Засгийн газар байгаль орчныг хамгаалах дүрмийг тогтоов
2016-02-26 16:54
ХКН-ын ӨМӨЗО-ны хороо, ӨМӨЗО-ны Засгийн газар байгаль орчныг хамгаалах дүрмийг тогтоов

ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Тамгын газар, ӨМӨЗО-ны Засгийн газрын тамгын газар хамтран “ХКН-ын ӨМӨЗО-ны хороо, ӨМӨЗО-ны Засгийн газар болон холбогдох байгууллагуудын байгаль орчныг хамгаалах ажлын хариуцлага”-ыг хэвлэн нийтэлжээ. Энэ нь орон нутгаас анх удаа ХКН-ын нэр дор нийтэлсэн "Нам засаг хамтран хариуцах", "Нэг ажлын байр хос хариуцлага" сэдэвтэй чухал албан бичиг юм.
Тус бичиг нь"Нам засаг хамтран хариуцах", "Нэг ажлын байр хос хариуцлага" -тай байхыг дэмжиж, бүх шатны Намын хороо, Засгийн газрын өөрийн харьяат орон нутгийн байгаль орчныг хамгаалах ерөнхий хариуцлага болон нам, засгийн гол удирдагчдын байгаль орчныг хамгаалах үүрэг хариуцлагыг тодорхойлжээ. Байгаль орчныг хамгаалах тусгай байгууллага нэгжийн байгаль орчныг хамгаалахад нэгдсэн хяналт, удирдлагын ажлын механизмыг зохион байгуулахыг гол болгож, бүх шатны гурван намын байгууллага нэгж болон 36 засгийн газрын холбогдох байгууллага нэгж, шүүхийн болон прокурорын байгаль орчныг хамгаалах үүрэг хариуцлагыг тодорхойлжээ.
Тус бичиг материал нийтлэгдсэн нь ӨМӨЗО-ны бүх шатны Намын хороо, Засгийн газрын байгаль орчныг хамгаалах ерөнхий үүрэг хариуцлага, байгаль орчныг хамгаалах байгууллага нэгжийн нэгдсэн хяналт, удирдлагын үүрэг хариуцлага болон бүх холбогдох байгууллагын үүрэг хариуцлагын механизмыг зохион байгуулахад баталгаа олгожээ. Цаашид ажлаа улам нарийн хувааж, бүх нийгэм хамтран хариуцаж хамгаалах шинэ байдал бий болоход чухал үр нөлөө үзүүлэх юм.
 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл