Хятадын банкны судалгааны хүрээлэнгээс 10-р сарын 08-нд гаргасан "2023 оны 04-р улирлын эдийн засаг, санхүүгийн хэтийн төлөвийн тайлан"-д Хятадын оны эхэн үед танилцуулсан тогтвортой өсөлтийн бодлого цаашид ч үр дүнтэй хэвээр байх болно. Цаашид үйлчилгээний хэрэглээний боломж чөлөөлөгдөж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт эрчимжиж, өндөр технологи, хувийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын хурдацтай өсөлтийг дэмжиж, эдийн засгийн өсөлтийн эрч хүч нэмэгдэх төлөвтэй байна гэдгийг онцолжээ.
Хятадын Статистикийн үндэсний товчооны мэдээллээр, 08-р сард Хятадын үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс жилийн 6.8 хувь нэмэгдэж, өмнөх сараас 1.1 хувиар илүү хурдан өссөн бол 01-р сараас 08-р сар хүртэл үйлчилгээний жижиглэн худалдааны борлуулалт жилийн 19.4 хувь өссөн байна.
- Энэ оны гуравдугаар сард Хятад улс гадаад орчны тасралтгүй дарамттай тулгарч, гадаад эрэлт ерөнхийдөө буурч, дотоодын эдийн засаг сэргэсээр, эдийн засгийн тогтворжилтын хандлага харагдаж эхлэв. Эдийн засгийн бүтцийн онцлох үйл явдлууд нь үйлчилгээний салбарын хангамж, эрэлт хэрэгцээ нь эдийн засгийг тогтвортой сэргээхэд чухал дэмжлэг болж, үйлчилгээний салбарын ажил эрхлэлтийн жолоодлогын чадавхыг нэмэгдүүлж, шинэ эрч хүчний салбарт хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн талууд хурдацтай өсөлтөө хадгалсаар байгаа нь голлон илэрч байна гэж Хятадын Банкны судалгааны хүрээлэнгийн дэд захирал Жөү Жинтун хэлэв.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нийлүүлэлт, эрэлт нийлүүлэлтийн хамтын хүчин чармайлт нь үйлчилгээний зах зээлийг сэргээхэд түлхэц болсон байна. Эрэлт хэрэгцээний талаас нь авч үзвэл, тахлын үед үйлчилгээний хэрэглээний эрэлт хэрэгцээ цаашид үргэлжлэгдсээр байна. Үүний зэрэгцээ хэрэглэгчийн бүтэц өөрчлөгдөж, шинэ үеийн залуу хэрэглэгчдийн бүлгүүд өсөн өргөжиж, соёл аялал жуулчлал, хоол хүнс болон бусад хэрэглээний талбайн төлөөх тэдний урам зориг нэмэгдсэн нь үйлчилгээний хэрэглээний эрэлтийг ч нэмэгдүүлсэн юм. Ханган нийлүүлэлтийн талаас нь авч үзвэл үйлчилгээний чанарыг сайжруулан шинэчлэх нь үйлчилгээний хэрэглээнд зориулсан олон тооны шинэ формат, халуун цэгүүдийг бий болгосон юм гэж мэргэжилтнүүд үзжээ.
Өнөөгийн байдлаар эдийн засгийн өсөлтийн дотоод эрч хүчийг бодлогын гол чиглэл болгон хөгжүүлэн сайжруулах шаардлагатай байгааг тайланд онцлон тэмдэглэжээ.Нэг талаас зах зээлийн хүлээлтийг үр дүнтэй удирдаж, удирдан зохион байгуулах, бизнесийн орчныг үргэлжлүүлэн сайжруулах, бизнесийн байгууллагуудын итгэл, хүлээлтийг тогтвортой байлгах, гол гол салбаруудад эрсдэлийг шийдвэрлэх чиглэлээр сайн ажиллах шаардлагатай. Нөгөө талаар дотоодын хэт том зах зээлийн үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэж, эрэлтийг үр ашигтайгаар өргөтгөн, нийгмийн капиталын эрч хүч, аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжих ёстой гэж тэмдэглэсэн байна.
