solongonews
Хайнань чөлөөт худалдааны боомтын шинэ гараа
2022-04-18 17:21
Хайнань чөлөөт худалдааны боомтын шинэ гараа

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, улсын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин 04-р сарын 10-наас 13-ны өдрүүдэд Хайнань мужид ажиллав. 12-ны өдөр Ши Жиньпин Янпү олон улсын чингэлгийн терминалын Шяочантан боомтод очин газар дээр нь ажиллаж байгаа операторууд болон  боловсон хүчний төлөөлөлтэй уулзав.

04-р сарын 12-нд дарга Ши Жиньпин Хайнань мужийн Данжөү хотын Янпүгийн эдийн засгийн хөгжлийн бүсэд хүрэлцэн очиж, Янпүгийн үзэсгэлэнгийн ордон, Янпүгийн олон улсын чингэлгийн терминалын Шяочантан боомтын бүсийг үзэж, Янпүгийн эдийн засгийн хөгжлийн бүсийн хөгжил болон Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалттай танилцав. Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын дөрвөн жилийн ойг тохиолдуулан дарга Ши Жиньпин Хайнаньд дахин айлчилж, Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтад ихээхэн анхаарал хандуулж байгаагаа, мөн Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй байдлаа тасралтгүй өргөжүүлнэ гэдгээ харууллаа.

Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалт нь дарга Ши Жиньпин өөрийн биеэр төлөвлөж, хэрэгжүүлж, сурталчилсан улсын томоохон стратеги юм. Хайнань бол Хятадын хамгийн том эдийн засгийн онцгой бүс бөгөөд өөрчлөлт шинэчлэлтийг иж бүрэн гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, нээлттэй бодлогыг дээд зэргээр туршиж байгаагаараа онцлог давуу талтай билээ. 2018 оны 04-р сарын 13-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хайнань мужийн эдийн засгийн онцгой бүс байгуулагдсаны 30 жилийн ойн баяр ёслол дээр Хятадын Коммунист Намын Төв Хорооноос Хайнань арал чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулахыг дэмжих, Хайнаньд Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг аажмаар судалж, тууштай ахиулахыг дэмжинэ гэдгээ зарласан байна. Чөлөөт худалдааны боомтууд бол өнөөдөр дэлхийн нээлттэй байдлын хамгийн дээд түвшин юм. Өнөөгийн Хятадын онцлогтой чөлөөт худалдааны цорын ганц боомтын хувьд Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалт нь социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгохыг түргэтгэх цаг үеийн шаардлага, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, өндөр чанартай хөгжлийг дэмжих гол хүчин зүйл болж байна.

Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалт 4 жилийн ой тохиож, Хайнань мужийн иж бүрэн нээлтийн шинэ загвар нь "мастер зураг төсөл", "төлөвлөгөөний зураг", "барилгын зураг"-аас "бодит газрын зураг" болж аажмаар өөрчлөгдөж байна. Одоогийн байдлаар Хайнань чөлөөт худалдааны боомтын "дөрвөн дам нуруу, найман тулгуур" бодлогын тогтолцоог анхлан байгуулаад байна. 2020 оны 06-р сард Хятадын Коммунист Намын Төв Хороо, Төрийн Зөвлөл "Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөө"-г нийтэлж, Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын талаар иж бүрэн зохицуулалт хийсэн. Энэхүү томоохон стратеги бүрэн хэрэгжих шатандаа орсон. 2021 оны 06-р сард "БНХАУ-ын Хайнань чөлөөт худалдааны боомтын тухай хууль"-ийг нийтэлж, хэрэгжүүлж эхлэн, Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг үндэсний хууль тогтоох түвшинд зохион байгуулав. 2022 оны эхэн үеэс Хайнань муж чөлөөт худалдааны боомтыг дэмжих 15 журмыг боловсруулж гаргасан. Үүний зэрэгцээ зах зээлд нэвтрэхийг хөнгөвчлөх тусгай арга хэмжээ, худалдааг либералчлах, хөнгөвчлөх хэд хэдэн арга хэмжээ, санхүүгийн шинэчлэл, нээлттэй байдлын талаарх санал дүгнэлт зэрэг 150 гаруй бодлогыг хэрэгжүүлсэн байна.

Бодлого үр дүнтэй хэрэгжсэнээр Хайнань чөлөөт худалдааны боомт ч мөн хөгжлийн ногдол ашиг хүртэж байна. 2021 онд Хайнань мужийн ДНБ 650 тэрбум юаньд дөхөж, 11.2 хувийн өсөлттэй, улсдаа 2-р байранд орж, 2 жилийн дундаж өсөлтөөрөө 1-р байранд орж, 2017 оноос хойш гадаадын хөрөнгийн ашиглалт 4 дахин нэмэгдэж, 2021 онд 3 тэрбум 520 сая ам.долларт хүрчээ. Хилийн чанад дахь арлууд дээр татваргүй үйл ажиллагаа явуулдаг 10 аж ахуйн нэгжийн нийт борлуулалт 60 тэрбум 170 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 80 гаруй хувиар нэмэгдсэн байна.

2021 онд Хятадын олон улсын хэрэглээний барааны анхдугаар яармаг Хайнань мужийн Хайкоу хотод амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэ нь олон орны өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нэвтрүүлэх, худалдаалах боломжоор хангаад зогсохгүй, дэлхийн өнцөг булан бүрээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Хятад болон бусад улс орнуудад худалдаалах боломжийг бүрдүүлэв. Янпүгийн эдийн засгийн хөгжлийн бүс нь Хайнаний чөлөөт худалдааны боомтын "загвар өрөө"-ийн хувьд Хайнаний чөлөөт худалдааны боомтын бодлогын ногдол ашгийг бүрэн дүүрэн ашиглаж байна.

2020 оны есдүгээр сард Янпү олон улсын чингэлгийн терминал Хайнань чөлөөт худалдааны боомтод анхны тив хоорондын далай дамнасан нислэгийн шугамыг нээсэн. Янпү олон улсын чингэлгийн терминал одоогийн байдлаар дотоодын худалдааны нислэгийн 12 шугам, гадаад худалдааны 13 нислэгийн шугам ажиллуулж, Зүүн өмнөд Азийн орнууд болон дотоодын далайн эргийн томоохон боомтуудыг бүрэн хамрах хэмжээнд хүрсэн байна. 2021 онд Янпүгийн эдийн засгийн хөгжлийн бүсэд 23 мянган зах зээлийн нэгж шинээр нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 85 хувиар нэмэгдэн, 43 аж ахуйн нэгжийг "тэг тариф"-ын шалгуурыг ахиулав. Зоригтой оролдлого, бие даасан шинэчлэлийн ачаар Хайнань чөлөөт худалдааны боомт өндөр чанартай хөгжлийг "хурдасгаж" чадсан.

Өнөөгийн өөрчлөлтийн зуун, зууны тахал нь хоорондоо нягт уялдаатай, давхцаж, дэлхий ертөнц бужигнаантай өөрчлөлтийн үе рүү орлоо. Гэсэн хэдий ч олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс өөрчлөлт нээлтийн тугийг өндөрт өргөх болно. Хятадын үүд хаалга хаагдахгүй, илүү өргөн нээгдэнэ. Хайнань чөлөөт худалдааны боомт ирээдүйгээ харж, олон улсын өндөр стандартын эдийн засаг, худалдааны дүрэм журмыг дагаж мөрдөж, олон улсад өрсөлдөх чадвартай нээлттэй институцийн тогтолцоог судалж, шинэ гарааг эхлүүлж, эдийн засгийн даяаршлын хөгжлийг тууштай дэмжиж, дэлхий дахинд илүү их хөгжлийн ногдол ашиг гаргах болно.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл