solongonews
Сонирхогчдын алтан медальтан тодров
2017-04-30 22:07
Энэ сарын 29-ний өдрийн Тянь Жинь хотын Ү Чин дүүрэгт бүх Хятадын спортын наадмын 13 дахь удаагийн марафон тэмцээн буюу 2017 Тянь Жиний олон улсын марафон тэмцээн болж өндөрлөв.

Шань Дүн мужийн сонирхогчдын марафон гүйлтийн тамирчин Юнь Яньчао 2 цаг 35 минут 43 секундийн амжилтаар тэргүүлж, бүх Хятадын спортын наадмын түүхэнд сонирхогчдоос анхны алтан медалийг хүртсэнээр, иргэдийн дундах спорт цэцэглэн хөгжиж буй явцад, спортод мэргэжлийн болон сонирхогчдын зааг улам бүдгэрч, хойшид сонирхогчдын түвшний тамирчин ч олимпийн наадамд оролцох нь энүүхэнд болох нь.

Ялалтын дараа Юнь Яньчао хэлэхдээ, нийт сонирхогч тамирчдын хувьд, энэхүү түүхт алтан медаль алсыг харсан ихээхэн ач холбогдолтой юм. Энэхүү алтан медаль нь хоёр жилийн өмнө Биеийн тамирын үндэсний ерөнхий газраас бүх иргэдийг бие махбод чийрэгжүүлж, ард иргэд спортын наадамд оролцохыг дэмжихийн төлөө бий болгосон шагнал юм. Энэхүү мэдээлэл түгмэгц, гүйлтийн нийт тамирчид тус тэмцээнд маш их анхаарал хандуулж эхлээд байна. Өнөөдөр л гэхэд сонирхогчдын алдартай тамирчид ирсэн байна. Нийт сонирхогч тамирчдын хувьд энэ нь түүхэн ач холбогдолтой юм" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл