solongonews
Жижиг жимс ард иргэдээ баяжуулах том үйлдвэр болжээ
2021-09-02 10:01
Жижиг жимс ард иргэдээ баяжуулах том үйлдвэр болжээ.

Намраас Сычуань мужийн Аба жөүийн Вэньчуань шянь хөдөө аж ахуйн тусгай бүтээгдэхүүн болох ногоон улаан чавга болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах үедээ ордог байна.

Вэньчуань шянь нь үндэсний цахим худалдаан хөдөө тосгонд хүрч үйлчлэх үлгэр дуурайл үзүүлэх ажиллагаагаар дамжуулан хөдөө аж ахуйн "Интернэт +" орчин үеийн арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж, Сычуан Хөхнуур Ганнаны өндөрлөгийн логистикийн байгуулалтын ажлыг түргэтгэж, Аба жөүийн  цахим худалдааны хөгжлийг бий болгож байна. Цахим худалдааны (Вэньчуань) станцыг 17.000 квадрат метр логистикийн хөмрөг болон 6.340 квадрат метр хүйтэн (cold chain logstics) логистикийн төвтэй байгуулна.

Вэньчуаньд 03, 04-р сард интоорын цэцэг сонирхоно. 05, 06-р сард амтат интоор амтархана. 07, 08, 09-р саруудад ногоон улаан чавга зэргийг амталдаг байна. Вэньчуаний өвөрмөц жимсийг амтлах нь олон жуулчдын Вэньчуаньд ирэх шалтгаан болсон бөгөөд өвөрмөц жимс нь мөн тоо томшгүй олон Вэньчуань жимсний тариаланчдын хувьд "баяжуулах жимс" болсон юм.

Вэньчуань шянь нь "Өмнөд ой, хойд жимс + онцлог мал аж ахуй" гэсэн хөдөө аж ахуйн хөгжлийн үзэл баримтлалын дагуу хөдөө аж ахуйн ногоон хөгжлийг удирдан, цэвэршүүлсэн, өндөр чанартай амтат интоор, чавганы тариаланг хөгжүүлж байна. 2020 оны эцэс гэхэд тус шяний жижиг жимс тариалах талбайн хэмжээ 70.000 мү /1га=15мү/ болж, 900 сая юанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.

Сүүлийн жилүүдэд Вэньчуань шяний санхүүжилт нь жил бүр 20 сая юанийн хөдөө аж ахуй хөгжүүлэх сантай тэнцэж, хөдөө аж ахуйн хөгжлийн суурийг бэхжүүлж, хөдөө аж ахуйн өндөр чанартай хөгжлийг ахиулав.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл