25 метр урттай улсын тугийг хатган урлажээ
2019-05-10 08:54
25 метр урттай улсын тугийг 12 малчин хатган урлажээ.

Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойн баярт зориулан Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны 12 малчин 25 метрийн урттай, 20 метрийн өргөнтэй улсын тугийг хатган урласан байна.
Малчдын хатгаж урласан энэхүү улсын тугийн таван одыг шидэж оёх, шаглаж оёх, шүд хатгаж оёх зэрэг аргаар оёж урлажээ.

Сөнид зүүн хошууны Соёлын ордноос улс орон, аймаг, хошуу шяний биет бус соёлын өвийн уламжлагчдаас туршлагатай 12 малчныг сонгон авч тус үйл ажиллагаанд оролцуулан 5 өдөрт дуусгасан байна.
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
