Орон нутгийн цагаар 06-р сарын 21-ний орой Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Парист Хятад Францын бизнес эрхлэгчдийн төлөөлөгчдийн оройн зоогт оролцож, үг хэлэв. Энэхүү арга хэмжээнд Францын Эдийн засаг, санхүү, аж үйлдвэрийн сайд, дижитал тусгаар тогтнолын сайд Ле Майр болон хоёр орныаж үйлдвэр худалдааны салбарын 100 гаруй төлөөлөгч оролцов.
Ли Чян хэлэхдээ "60 шахам жилийн өмнө Хятад, Франц дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа үргэлж нааштай хөгжиж, хамтын ажиллагааны гайхалтай үр дүнд хүрсэн байна. Хятад,Францын харилцаа тогтвортой, эрин үеийн, дэлхий дахины шинж чанартай бөгөөд хоёр орон талцахын оронд эв нэгдлийг эрхэмлэж, сөргөлдөөний оронд хамтран ажиллахыг эрхэмлэдэг. Мөн бүр олон талт үзлийг дэмжиж, дэлхийн засаглалыг сайжруулахад тус дөхөм үзүүлэн, бүх хүн төрөлхтний нийтлэг сорилтыг даван туулахын төлөө хамтран ажиллахыг эрмэлздэг" гэжээ.
Ли Чян Хятад, Францын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар гурван санал дэвшүүлэв.
Нэг. Дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах. Харилцан хамаарал бол эдийн засгийн даяаршлын зайлшгүй үр дүн юм. Хятад, Францын улс төрийн найдвартай харилцан итгэлцэл нь харилцан хамаарал дахь эрсдэлээс илүү тогтвортой байдал, тодорхой байдал, хамтын хөгжлийн боломжийг олж харах боломжийг бидэнд олгож байна. Хятад, Францын бизнес эрхлэгчид эдийн засгийн даяаршлыг тууштай дэмжиж, нээлттэй, харилцан ашигтай, ажил хэрэгч хамтын ажиллагааны бүлэг болж, Хятад, Франц, Хятад, Европын аж үйлдвэрийн гинжин хэлхээний тогтвортой байдал, уян хатан байдлыг хамтдаа хамгаална гэдэгт найдаж байна.
Хоёр. Хятад, Францын инновацын хамтын ажиллагааг бэхжүүлэх. Сүүлийн жилүүдэд Хятад, Франц хоёр тал анагаах ухаан, шинэ эрчим хүчний батарей, хагас дамжуулагч гэх мэт техникийн солилцооны олон шинэлэг ололт амжилт гаргасан. Ирээдүйд хоёр тал өндөр зэрэглэлийн үйлдвэрлэл, орчин үеийн үйлчилгээний салбар, ногоон өөрчлөлт, дижитал эдийн засаг болон бусад салбарт хамтран ажиллах өргөн боломж байсаар байна. Хоёр тал аж ахуйн нэгжүүдийн инновац, технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад,Францын хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгч, шинэ өсөлтийн цэгийг бий болгох ёстой.
Гурав. Бизнесийн таатай орчин бүрдүүлэх. Хятад улс өөрчлөлт шинэчлэлтийг гуйвшгүй гүнзгийрүүлж, нээлттэй байдлаа өргөтгөж, орчин үеийн үйлчилгээний салбар зэрэг зах зээлд нэвтрэх боломжийг улам өргөжүүлж, дүрэм, журам, удирдлага, стандарт болон бусад байгууллагын нээлтийг тууштай хөгжүүлэн, оюуны өмчийн хамгаалалтыг нэмэгдүүлж, зах зээлд чиглэсэн, хууль эрх зүйг бий болгох зэрэг ажлуудыг хийж Хятад дахь гадаадын компаниудын хууль ёсны эрх ашгийг хуулийн дагуу хамгаалсан бизнесийн орчныг бүрдүүлсэн байна. Францын тал зах зээлээ нээлттэй байлгаж, Хятадын компаниудад шударга,ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчныг бүрдүүлнэ гэдэгт найдаж байна. Францын аж ахуйн нэгжүүд Хятадын олон улсын импортын экспод үргэлжлэн идэвхтэй оролцож, Хятадын зах зээлийг цаашид судлахад таатай байна гэжээ.
Мөн Ли Чян Хятад, Францын бизнес эрхлэгчдэд итгэл найдвараа бэхжүүлж, боломжоо ашиглан, хамтран ажиллаж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн улам их хөгжилд хүрч, Хятад Франц, Хятад,Европын хамтын ажиллагааны тогтвортой, урт хугацааны хөгжлийг ахиулахыг уриалав.
Ле Майер хэлсэн үгэндээ "Франц, Хятадын харилцааны хөгжил сайн эрчтэй байгаа бөгөөд үр дүнтэй үр дүнд хүрсэн. Францын аж ахуйн нэгжүүд Хятад улстай агаарын тээвэр, хүнс, сэргээгдэх эрчим хүч болон бусад салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, өндөр чанартай түншлэлийн харилцааг бий болгож, хамтдаа ялалт байгуулахыг хүсэж байна" гэжээ.
