Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий зохицуулагч, доктор Жосе Нүнез саяхан Хонконгт болсон хурал дээр илэрхийлэхдээ, Хятад улс олон арга хэмжээ авч эрхтэн хандивлах дүрмийг ил тод, шударга, эх сурвалж тодорхой байгаа байдлыг баталгаажуулж, эдгээр амжилт ил тод байна гэжээ. Мөн илүү олон амжилт олно гэдэгт итгэлтэй байна гэж олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах XXVI их хурлын “Хятад улсын эрхтэн шилжүүлэн суулгах шинэ эрин үе-Хятад орны тусгай” хурал дээр илэрхийлжээ.
Жосе Нүнез танилцуулахдаа, 2013 оны нэгдүгээр сард дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг хариуцсанаас хойш олон удаа Хятадад айлчилж, өнгөрөгч жил хагасын хугацаанд 4 удаа хүрлээ. Энэ хэдэн жилд Хятад улсын шилжүүлэн суулгах ажлын хөгжлийн ахиц болон зориг зүрх хүмүүсийн урам зоригийг хөдөлгөж байна. Эмч, сувилагч нараас гадна, эрүүл мэндийн засаг захиргаа хянан удирдах зэрэг засгийн газрын байгууллага өөрчлөн байгуулалтаа тасралтгүй урагш ахиулж байна.
Жосе Нүнез илэрхийлэхдээ, иргэн нас барсны дараа сайн дураараа хандивладаг нь одоогоор Хятадын эрхтэн хандивлах цорын ганц хуульд нийцсэн ирэлт болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зорьдог зорилттой ч нийцэж байна. Стамбулын тунхаглалтай нэгдсэн байна. Хамгийн гол нь иргэн нас барсны дараа өөрийн сайн дураараа эрхтнээ хандивлах нь Хятадын хүмүүс эрхтэн хандивлах болон шилжүүлэн суулгах системд итгэлтэй байгааг харуулж байна.
Жосе Нүнез илэрхийлэхдээ, Хятадад үхэх ялтай хүний эрхтэн шилжүүлэн суулгахыг хориглосны дараагийн эхний жилд өөрийн эрхтнээ сайн дураараа хандивлагч 2700-г давж, 10550 өвчтөн шинэ амь насыг олж, энэ жил дахин 40-50 хувиар өссөн нь эрхтэн шилжүүлэн суулгах үйлс шударга хуваарилсны нотолгоо болно.
