solongonews
Синофарм ба Кешин вакцин нь аюулгүй бөгөөд үр дүнтэй болохыг тоон мэдээллээс харж болно
2021-04-01 20:08
ДЭМБ-ын судлаачдын баг: Синофарм ба Кешин вакцин нь аюулгүй бөгөөд үр дүнтэй болохыг тоон мэдээллээс харж болно.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Дархлаажуулалтын стратеги зөвлөх шинжээчдийн баг Хятадын үндэсний эмийн групп болон Кешин компаниас дэвшүүлсэн хоёр вакцины тоон мэдээлэлд тус хоёр вакцины хамгаалах үр нөлөө нь ДЭМБ-ын шаардлагыг хангаж байгаа бөгөөд хүний биед хор хөнөөл учруулахгүй болохыг нотоллоо гэж мэдэгдэв.

ДЭМБ-ын Дархлаажуулалтын стратеги зөвлөх шинжээчдийн багийн дарга Алежандро Кравиото 03-р сарын 31-ний өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ:

- Хятадын үндэсний эмийн групп болон Кешин компаниас дэвшүүлсэн хоёр вакцины тоон мэдээлэлд тус хоёр вакцины хамгаалах үр нөлөө нь ДЭМБ-ын шаардлагыг хангаж байгаа бөгөөд аюулгүй байдлын баталгаа өндөр, хүний биед хор хөнөөл учруулахгүй болохыг нотолж байна. Мөн тус хоёр вакцин ДЭМБ-аас яаралтай ашиглах зөвшөөрлийг авсны дараа ДЭМБ-ын Дархлаажуулалтын стратеги зөвлөх мэргэжилтнүүд хоёр вакцины вакцинжуулалтын талаар зөвлөмж гаргах бөгөөд холбогдох зөвлөмжийг 04-р сарын эцсээс өмнө гаргах төлөвтэй байна гэжээ.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл