solongonews
Гадаад залуучууд Ордос хотод 10 баримтат киноны зураг авалт хийж байна
2019-06-27 16:59
Гадаадын залуус Ордос хотод 10 баримтат киноны зураг авалт хийж байна

      Бээжин их сургуулийн Хуйлин соёлын фондын нийгэмлэг,  Бээжин их сургуулийн Хятад улсын соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх судалгааны хүрээлэнгээс санаачлан зохион байгуулж, Ордос хотын шинэ хэвлэл мэдээллийн төвөөс эрхэлсэн 2019 оны “Хятадыг харахуй-Гадаадын залуучуудын зураглан бичих төлөвлөгөө”-ний Ордос дахь үйл ажиллагаа ид өрнүүн явагдаж байна. “Цаг мөч, цаг улирал, цаг үе”-эр гол сэдвээ болгосон энэхүү үйл ажиллагаа нь 06-р сарын 21-нээс 07-р сарын 05-ны өдрийг хүртэл явагдана. Энэ хугацаанд Бразил, Канад, Сингапур зэрэг улс орноос ирсэн 10 залуу кино найруулагч ба зураглаач Ордос хотын ойжуулалтын үлгэр жишээч Инь Юйжэнь, билгийн сан монгол номын ордон,  монгол үндэстний уран бичлэгтэн Бао Жиньшань, Баруун Ордосын байгалийн хамгаалалтын орон, элсийг дамнасан засмал зам, гүр дуу зэрэг 10 баримтат киног зураглан үйлдэж, 07-р сарын 05-ны өдөр бүх бүтээлээ Ордос хотод дэлгэн үзүүлэх юм байна. Мөн үүний дараа гадаадын хэвлэл мэдээлэлд нэвтрүүлэхийн зэрэгцээ  “Хятадыг харахуй” төлөвлөгөөний “Алтан мэлмий шагнал”-ын шалгаруулалтад оролцох болно. “Хятадыг харахуй -Гадаадын залуучуудын зураглан бичих төлөвлөгөө”-ний үйл ажиллага 2016 онд Ордос хотод анх явагдаснаас хойш нэгэнт дөрвөн удаа амжилттай явагдав. мөн Ордос хотын үйл явдлаас сэдэвлэсэн 21 кино уран бүтээлийг зураглан бичиж, үүнд “Тал нутаг”,  “Хиа багшийн хүүхэн  Тана”, “Элс манхны эсрэг тэмцэгч” зэрэг есөн уран бүтээл нь улсын дотоод, гадаадын шагнал хүртсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://mongol.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл