solongonews
Хятадын аж ахуйн нэгжүүдийн ашиг нэмэгдэж байна
2020-07-28 18:01
Хятадын аж ахуйн нэгжүүдийн ашиг нэмэгдэж байна.

Ойрд Хятадын эдийн засгийн 3 үзүүлэлт сөрөг байснаасаа эерэг болон сэргэж байна.

Юун түрүүнд аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашгийн өсөлтийн хурд буурч байснаасаа өсөж эхэллээ.

Хятадын статистикийн үндэсний газрын 07-р сарын 27-нд нийтэлсэн тоо бүртгэлээ үзвэл:

Нэг. Хоёрдугаар улиралд аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг нь өнгөрсөн жилийн мөн үеэс 4.8 хувиар нэмэгдсэн бол эхний улиралд 36.7 хувиар буурч байв. Ялангуяа 05, 06-р сард ашиг нь тус тус 6.0, 11.5 хувиар нэмэгдэж, сараас сард хурдтай нэмэгдэж байна.

Хоёр. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нийт орлого, нийт ашиг нь энэ онд анх удаагаа өссөн үзүүлэлттэй гарчээ.

Хятадын Сангийн яамны 07-р сарын 23-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 06-р сард төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нийт орлого нь өнгөрсөн жилийн мөн үеэс 7.1 хувиар нэмэгдэж, нийт ашиг нь өнгөрсөн жилийн мөн үеэс 6 хувиар нэмэгдсэн байна.

Гурав. Төрийн зөвлөлөөс шууд удирддаг аж ахуйн нэгжүүдийн сарын цэвэр орлого нь нэмэгдсэн үзүүлэлттэй гарав.

Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт, удирдлагын комиссын ойрын үед нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Төвийн аж ахуйн нэгжүүдийн 6 сарын цэвэр ашиг нь 166.48 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 5 хувиар нэмэгдсэн нь энэ онд цэвэр ашиг нь анх удаагаа өсөж буй эерэг үзүүлэлт юм.

Ашиг орлого нь эерэг өсөлттэй байгаа нь эдгээр аж ахуйн нэгжүүд илүү их мөнгө олж буйг харуулж байгаа бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүд V хэлбэрт замналаар эдийн засаг нь сэргэж буйг харуулж байна.

Аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг хэрхэн нэмэгдэх болов?

Хятадын статистикийн үндэсний газрын Аж үйлдвэрийн танхимын ахлах статистик судлаач Жү Хүн хэлэхдээ, юуны түрүүнд аж үйлдвэрийн үйлдвэрлэл, борлуулалтын өсөлт хурдсаж, аж ахуйн нэгжүүдийн цар хүрээ тэлснээр ашиг орлого нэмэгдсэн, хоёрдугаарт, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой болсон, гуравдугаарт, нэгж бүрийн өртөг буурсан, дөрөвдүгээрт, ган, газрын тос, байгалийн хий олборлох, газрын тос боловсруулах, өнгөт металл зэрэг гол салбарын ашиг нь илэрхий нэмэгдсэнтэй холбоотой гэжээ.

Тоо баримтаас үзвэл 06-р сард ган, өнгөт металл зэрэг салбарын ашиг нь өнгөрсөн жилийн мөн үеэс тус тус 35.3%、24.1%-р нэмэгдсэн бол 05-р сард харин тус тус 50.5%、49.3%-р буурсан байв.

Хятадын Аж үйлдвэр, мэдээ мэдээлэлжүүлэлтийн яамны дэд сайд Шинь Гүөбинь 07-р сарын 23-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, аж үйлдвэрийн эдийн засгийн үйл ажиллагааны олон төрлийн үзүүлэлтүүд сэргэж эхлээд байна. Халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийж, үйлдвэрлэлээ эмх цэгцтэй сэргээж, олон төрлийн бодлого арга хэмжээ үр дүнд хүрснээр хоёрдугаар улирлаас эхлэн аж үйлдвэрийн эдийн засаг нь эрчтэй сэргэж, хурдтай өсөж байна гэжээ.

Сүүлийн хагас жилд аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг нь цаашид нэмэгдэж үү?

Хоёрдугаар улиралд аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг нь илэрхий сэргэж байгаа хэдий ч ашгийн өсөлт нь олон зүйлийн тодорхойгүй хүчин зүйлд нүүрлэж байна.

Хятадын статистикийн үндэсний газрын Аж үйлдвэрийн танхимын ахлах статистик судлаач Жү Хүн хэлэхдээ, Ковид-19 халдварын нөлөөнөөс болж, зах зээлийн эрэлт нь сул хэвээр байж, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа олон бэрхшээлд тулгараад байна. Эхний хагас жилд аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг нь өнгөрсөн жилийн мөн үеэс 12.8 хувиар буурч, ашгийн өсөлтийн бүтцийг ч цаашид сайжруулах шаардлагатай байна. Цар тахал дэлхий нийтийг хамарч буй энэ үед олон улсын эдийн засаг, худалдааны байдал нь ээдрээ будлиантай, хүнд байгаа бөгөөд аж үйлдвэрийн ашгийн өсөлтийн тогтвортой байдал тодорхойгүй байна гэжээ.

Найруулагч: т.б
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл