solongonews
Баргачуудын эсгий эдлэл урлал
2020-07-31 17:14
Баргачуудын эсгий эдлэл урлал

ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Барга зүүн хошууны соёлын төвд үндэсний хувцсаараа гангарсан ахмадууд гар урлалын ажилдаа шамдана.

Хананд өлгөсөн, ширээнд өрсөн зуугаад төрлийн Монгол гэрийн эдлэл хэрэгсэл, үндэсний хувцас, эмээл хазаар, эсгийн бүтээл зэрэг нь хүмүүсийн анхаарлыг ихэд татна.

Баргын уламжлалт эсгий хийх урлал, дээс томох мэргэжил нь тухайн нутгийн соёлын биет бус өвийн нэг. Олон зуун жилийн нүүдлийн амьдралын явцад Баргачууд арьс ширээр өмсгөл, орон сууц, нүүдэл буудал, амьжиргааны шаардлагаа хангасаар ирсэн юм.

71 настай Должин гуай Баргын эсгий эдлэл хийх, дээс томох мэргэжлийг эзэмшсэн Хөлөнбуйр хотын зэрэглэлийн өвлөгч. Энэхүү уламжлалт мэргэжлээ өвлөн уламжлахын тулд 2014 онд Баргын уламжлалт эсгий эдлэл хийх гар урлалын холбоо байгуулсан юм. Хэдэн жилийн хугацаанд 23 гишүүнтэй болж, 200-аад шавь сургаж, олон зуун төрлийн эсгий урлалын бүтээгдэхүүнийг урласан аж.

Ахмад хэлэхдээ, холбоо байгуулснаас хойш 700 мянга гаруй юанийн орлого олсон бөгөөд бүтээгдэхүүний борлуулалтын 10 хувийг холбооны хөгжлийн сан болгон ашигласнаас гишүүд нь ч ашиг хүртэж, малчин бүсгүйчүүдэд ашиг орлого олох зам суваг нээж өгснөөр барахгүй амьдралд нь дэм тус, баяр жаргал бэлэглэсэн гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл