solongonews
Очин үеийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх анхны бага хурал Бугат хотод нээгдэв
2021-04-29 21:11
Очин үеийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх анхны бага хурал Бугат хотод нээгдэв.

   Эрчим хүчний мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид 04-р сарын 28-нд Бугат хотод цугларч орчин үеийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх анхны хуралд оролцов. “Нүүрстөрөгчийн оргил үе болон нүүрстөрөгч ялгаруулахгүй байх зорилт бүхий эрчим хүчний хувьсгал" сэдвээр орчин үеийн эрчим хүчний салбар дахь томоохон бүтээн байгуулалтыг хамтдаа хэлэлцэж, салбаруудыг гүнзгий холбох тухай сурталчилж, уялдаатай бүс нутгийн хөгжлийг дэмжих болно.

  Энэ хурлаар орчин үеийн эрчим хүч, эргэлтийн эдийн засаг зэрэг салбар бүхий 30 төсөлд гарын үсэг зурж, нийт 68.3 тэрбум юанийн гэрээний хөрөнгө оруулалт хийжээ. Гэрээт төслүүдэд  нийт 8 үйлдвэрлэлийн салбарыг хамруулж, тэрээр орчин үеийн эрчим хүчний 17 төсөл, нийт 61.8 тэрбум юанийн гэрээний хөрөнгө оруулалт, эргэлтийн эдийн засгийн 3 төсөл, нийт 2.18 тэрбум юанийн гэрээний хөрөнгө оруулалттай, үлдсэн хэсэг нь шинэ дэд бүтэц, шинэ материал, дижитал үйлдвэрлэл, технологийн шинэчлэл, олон нийтийн үйлчилгээ ба цахим худалдааны төслүүд болно.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл